ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: "Сант" сургуулийн сурагч Л.Оюунтөгс MIT-д ТЭНЦЖЭЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
 
`Сант` сургуулиас MIT-д тэнцсэн Л.Оюунтөгс, Х.Цэрэнчимэг нар

АНУ-ын Массачусетсийн Технологийн Инстититутэд /MIT/ "Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Л.Оюунтөгс тэнцсэн байна.  Жил бүрийн гуравдугаар сарын 14-ний өдөр MIT-д тэнцсэн сурагчдад хариу ирдэг бөгөөд энэ жил Монголоос Л.Оюунтөгс элсэж чадлаа. 

2016 онд сурагч Х.Цэрэнчимэг "Сант" сургуулиас MIT-д тэнцсэн тав дахь бөгөөд анхны эмэгтэй төгсөгч болж байсан юм. Харин Л.Оюунтөгсийн хувьд MIT-д тэнцсэн "Сант" сургуулийн хоёр дахь эмэгтэй төгсөгч боллоо. 

Тэрбээр өнгөрсөн зун Швейцарийн Цюрихд болсон олон улсын Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн төдийгүй Монголдоо олон олимпиадад амжилттай оролцсон шилдэг сурагчдын нэг. Энэхүү олимпиадад Х.Цэрэнчимэг, Л.Оюунтөгс нар мөнгө, хүрэл медаль хүртсэнээр олон улсын физикийн олимпиадаас медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй сурагчид болсон амжилттай. 

1861 онд байгуулагдсан MIT нь дэлхийн хамгийн шилдэг таван их сургуулийн нэгт байнга жагсдаг, элсэхийг хүсэж өргөдөл гаргагчдын 10 хүрэхгүй хувийг тэнцүүлдэг босго өндөртэй сургууль билээ. 

Энэ сургуулиас өндөр технологийн салбарын чадварлаг инженерүүд төрөн гардаг бөгөөд төгсөгчид нь олон улсын хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгддэг байна. 

 
MIT

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
279
Зураг
БАХАРХМААР
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.