АН-ын Хэрэг эрхлэх газрынхан "Атмааны эхнэр" номтой танилцжээ
Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх Ерөнхий газрын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2026.05.18/ болжээ. Хурлаар намын дотоод зохион байгуулалт, цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцсон байна.
Хурлын төгсгөлд Намын байгуулалтын улс төрийн ажилтан Ц.Мартгэрэл өөрийн бичсэн “Атамааны эхнэр” номоо танилцуулжээ. Тэрээр номоо бичих болсон сэдэл, зохиолын утга санааны талаар дэлгэрэнгүй ярьсан гэдгийг Ардчилсан Намын албан ёсны хуудсаар мэдээлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







