Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил өмнөх оны мөн үеэс 30.5 хувиар өсөв

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 6,333 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 30.5 хувиар өссөнийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 2026 оны тавдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийт 6,333 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1,476 буюу 30.4 хувиар өсжээ.

Бүртгэгдсэн зөрчлийн

  • 4,229 буюу 66.8 хувь нь нийслэлд,
  • 2,104 буюу 33.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Шүүхээс 3,433 хүнд шийтгэл оногдуулснаас 3,247 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Баривчлах шийтгэл оногдуулсан иргэдийн 80 орчим хувь нь гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил үйлдсэн бөгөөд шүүхээс 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулжээ.

Шийтгэл оногдуулсан иргэдийн 95.2 хувь нь эрэгтэй, 4,8 хувь нь эмэгтэй байна. Насны хувьд 1,409 буюу 41 хувийг 36-45 насны, 1,042 буюу 30.4 хувийг 26-35 насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгааг мэдээллээ. 

зураг