Улсын хэмжээнд төрийн албаны шалгалт өгөхөөр 2,321 иргэн бүртгүүлжээ
Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилж, энэ оны II улирлын шалгалт өнөөдөр орон даяар цахим хэлбэрээр хэллээ.
Шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1,157, улсын хэмжээнд 2,321 иргэн бүртгүүлжээ.
Нийслэл хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөх юм байна.
Харин 2026 оны нэгдүгээр улирлын шалгалтад Улаанбаатарт 1,532 иргэн бүртгүүлж, 1,049 иргэн шалгалт өгснөөс 458 иргэн ерөнхий мэдлэг, 410 иргэн монгол хэл бичиг, 365 иргэн дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад тус тус тэнцжээ. Ингэснээр оролцогчдын 34.8 хувь буюу 365 иргэн нөөцөд бүртгэгдэх болзол хангасан байна.
Энэ оны нэгдүгээр улирлын шалгалтад Улаанбаатар хотод 1,540, улсын хэмжээнд 3,092 иргэн бүртгүүлж байжээ. Хоёрдугаар улирлын шалгалтад бүртгүүлсэн иргэдийн тоо цөөрчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

