Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймэр гарах нь 11.8 хувиар өсжээ
Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 50 суманд 101 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сүүлийн долоо хоногт гэхэд
- Дорнод аймагт гурав,
- Сүхбаатар аймагт дөрөв,
- Булган аймагт нэг,
- Хэнтий аймагт хоёр,
- Төв аймагт хоёр,
- Сэлэнгэ аймагт гурав буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан.
Үүнээс 12 түймрийг бүрэн унтрааж, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хоёр түймрийг цурамд оруулжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, мэргэжлийн ангийн нийт 107 хүн, долоон автомашин, 13 морьтой ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

