НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болно

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны тавдугаар сарын 20-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.

Иймд иргэн та 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа тавдугаар сарын 19-ний 12:59 цагаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.