Улаанбаатарт энэ сарын 21, 22, 24-нд бороо орно
Улаанбаатар хотод энэ сарын 21, 22, 24-нд бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хур тунадас: 21, 22, 24-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Ойрын тав хоногийн цаг агаарын мэдээг харахад Лхагва, Пүрэв, Баасан гарагт 30, 60, 45%-ийн чийгшилтэй буюу бороо орох төлөвтэй байна.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 21, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, 21, 22, 24-нд сэрүүсэж, Шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

