ЗӨВЛӨМЖ: Нэг цахилгаан скүүтерт зөвхөн нэг хүн суух ёстой
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Унадаг дугуй, цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос унаж бэртэхээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.
Аюулгүй хэрэглээний зааврыг дагах нь осол, гэмтлээс сэргийлж, амь нас, эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Ослын шалтгаанууд:
- Унах, онхолдох
- Автомашинд мөргүүлэх
- Явган зорчигч мөргөх
- Хоорондоо мөргөлдөх
Унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мопед, сурроноос унах үед тохиолддог нийтлэг гэмтлүүд:
- Толгой, тархины гэмтэл
- Гар, бугуй, тохойн гэмтэл
- Арьсны гэмтэл
- Нуруу, хүзүүний ноцтой гэмтэл
- Цээж, дотор эрхтний гэмтэл
- Өвдөг, хөлийн гэмтэл
Аюулгүй зорчих зөвлөмжүүд:
- Нэг хүн унах: Нэг цахилгаан скүүтерт зөвхөн нэг хүн суух ёстой. Нэмэлт зорчигчид мөргөлдөөн үүсэх эрсдэл, хохирлыг нэмэгдүүлнэ.
- Анхаарал сарниулах зүйлээс зайлсхий: Чихэвч зүүх, утас ашиглахаас зайлсхийж, замд анхаарлаа төвлөрүүл
- Хурд хэтрүүлэхгүй байх: Өндөр хурдтай явах нь жолооч болон бусад хүмүүст хариу үйлдэл үзүүлэх боломж олгодоггүй бөгөөд ноцтой гэмтэлд хүргэж болзошгүй.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

