Жүр Үр брэндийн “Berry Collection – Special Limited edition” 100% байгалийн жимсээр урласан бялуунууд худалдаанд гарлаа
2025 онд шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулан үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн Жүр Үр компани нь орчин үеийн дэвшилтэт технологийг Монгол үндэсний онцлогтой уялдуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн шинэ өнгө төрх, өвөрмөц шийдэл бүхий брэнд бүтээгдэхүүнээ тогтмол танилцуулж ирсэн бөгөөд энэ удаад улирлын онцгой “Special Limited Edition” цуврал бялуугаа өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргалаа.
Энэ зуны онцгой цуглуулга болох “Berry Collection” нь гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө гэсэн гурван төрлийн бялуунаас бүрдэх бөгөөд 100 хувь байгалийн жимс болон жимсний цэвэр шүүсээр урласнаараа онцлог юм. Байгалийн жимсний шинэхэн амт, анхилуун үнэр, натурал мэдрэмжийг нэг дор шингээсэн нь бүтээгдэхүүний үнэ цэнийг гол нь тодотгож байна.
Байгалийн жимсний цэвэр амт, тансаг мэдрэмжийг нэг дор шингээсэн энэхүү цуглуулга нь танд зуны хамгийн амтлаг, онцгой мэдрэмжийг хүргэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Жүр Үр брэндийн дараагийн “Seasonally Limited Edition” цуглуулга ямар шинэ амт, өвөрмөц шийдлийг хэрэглэгчдэдээ хүргэх бол? Улирал бүр брэндийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан шинэ амт, гайхалтай мэдрэмж, мартагдашгүй сюрпризээр дүүрэн онцгой бүтээгдэхүүнүүдийг хүргэсээр байх болно.
Berry Collection – Made with Natural Fruit
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

