С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал гуравдугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болохоор товлогджээ.
Шүүх хурал хаалттай болох юм байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
Шүүх бүрэлдэхүүн эдгээр гурван хүнийг онц хэрцгий харгис аргаар, шунахайн сэдэлтээр, захиалгаар, бүлэглэн хүний амь нас хөнөөсөн гэж үзсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!