ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Канадын хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол болон Канадын Засгийн газар хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Үүнийг хоёр талын Засгийн газрын гишүүд зарласан юм.

Хэлэлцээрийн хүрээнд Канадын хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайн салбарт гэлтгүй хөдөө аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлэх юм.  

Саяхан болж өндөрлөсөн PDAC буюу Канадын хөрөнгө оруулалт, хөгжүүлэлтийн чуулга уулзалтын үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын Олон улсын худалдаа хариуцсан сайд Франсуа Филипп нар уулзахдаа энэ асуудлыг хөндөн ярилцжээ.

Уулзалтын үр дүнд манай улс уул уурхайн салбарт 20 сая долларын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж, санамж бичиг үйлдсэн байна.

Канадын Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тус улсын статистикийн газрын тайланд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.144] 2017/3/10
Монголчууд Канадад ямар хөрөнгө оруулалт хийх юм бол хар ажилчин явуулах уу ккк ккк ийм эрх тэгш биш боолын гэрээ хийчхээд юундаа баярласан хар ац вэ
0 | 0 Хариулах
T-real [122.201.23.190] 2017/3/10
Yuun huurhun garaa baritsiin
1 | 0 Хариулах
Зочин [203.169.49.94] 2017/3/10
Сүүлийн 2 жилд гэвэл энэн нь худлаа тоо байна.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.119.154] 2017/3/10
harin thh.. Oyu Tolgoi chin 2015 ond 5.6 terbum oruulah bollo gsn ter ni 2020 on hurtel shd. Ene 6.4 saya (terbum bish) baij boloh yum.
0 | 0 Хариулах