ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мах, сүү, гурилаар органик хооллож байсан Монголчуудын хүнсний нэр төрөл нэмэгдэж, гадаадын олон орноос нөөшилсөн бүтээгдэхүүнийг бүх нэр төрлөөр нь оруулж ирж идэх болсон нь ходоодны дайсан болж байна. Өдөржин өлөн явсаар орой нь хэтрүүлж иддэг буруу зуршил мөн л ходоодыг гэмтээж байна. Хоол хүнсний болон ахуйн буруу хэрэглээ ходоодны хорт хавдар үүсэхэд гол шалтгаан болдог.

Энэ өвчний талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн /ХСҮТ/ ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р. Ганбаатараас хэдэн зүйл тодрууллаа.

Р. Ганбаатар: 40 наснаас дээш хүмүүс 2 жилдээ нэг удаа дурангийн шинжилгээ хийлгэж байх ёстой

 

- Ходоодны хорт хавдрыг ямар үе шатууд болгон хуваадаг вэ?

- Ходоодны хорт хавдар нь 4 үе шаттай. Эхний хоёрыг нь эрт үеийн хавдар гэнэ. Гурав, дөрөвдүгээр үеийг нь хожуу үеийн хавдар гэнэ. Мэдээж хэрэг ходоодны хорт хавдрыг эрт илрүүлвэл эмчилгээ төгс болно, бүрэн эдгэрэх магадлал өндөрсөнө. Монголд харамсалтай нь гурав, дөрөвдүгээр хожуу үеийн хавдрууд 85,5 хувьтай байна

- Ходоодны хорт хавдрын үед ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?

- Эхний хоёр үе шатанд ямар ч шинж тэмдэг байдаггүй. Гурав, дөрөвдүгээр үе шатанд орвол шинж тэмдэгүүд илэрдэг. Ходоодны орчим эвгүй оргих, заримдаа өвдөлт мэдрэгдэх, хоол шингэхгүй болох, шалтгаангүйгээр турж эцэх, цус багадах, зарим тохиолдолд хоол орохоо болих, гороож тээглэх зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. 

- Ходоодны хорт хавдараас хэрхэн сэргийлэх вэ? 

- Ходоод гэдэг нь хоол боловсруулах эрхтэн гэдэг утгаараа хамгийн түрүүнд хоол ундаар дамждаг халдвар юм. Нэн түрүүний асуудал бол хеликобактериас сэргийлэх. Хеликобактери нь амны шүлс, салстаар дамждаг халдвар. Жишээлбэл, эцэг эхчүүд  хүүхэддээ хоолыг нь амандаа хийж бүлээсгэж байгаад өгдөг. Аав, ээж нь халдвартай бол хүүхдэд шууд халдана. Хөдөө айрагийг хул хулаар нь дамжуулж уудаг. Энэ ч бас эрсдэлтэй.  Хеликобактериас яаж сэргийлэх вэ гэхээр хүн нэг удаагийн аяга таваг хэрэглэж байх хэрэгтэй, эсвэл аяга тавгаа сайн ариутгаж хэрэглэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, давсны хэрэглээ их өндөр байдагтай холбоотой. Хүйтэн орнуудад давс их хэрэглэдэг. Учир нь давс хүний хамгаалалтын системд нөлөөлдөг, хүйтэн цаг уурт зохицоход давсны хэрэглээ өндөр байх ёстой байдаг. Тэгж байж бид хүйтэн цаг агаарыг даарч хөрөхгүй давдаг. Гэхдээ бид бусад улс орнуудаас 2,3 дахин илүү давс хэрэглэж байна. Тийм учраас бидний сэргийлэх ёстой гол асуудлуудын нэг бол давсны хэрэглээгээ аль болох багасгах.

Мөн, дагавар хүчин зүйлүүд байна. Стресс, удамшлын өвчнүүд, архи, тамхины хэрэглээ, хүнсний аюулгүй байдал гэх мэт.

- Хүмүүс хэрхэн оношилгоо, шинжилгээнд хамрагдаж байх ёстой вэ?

- Хамгийн түрүүнд ходоодны хорт хавдрыг илрүүлдэг арга бол ходоодны дуран. Улсын хэмжээнд бүх 21 аймгууд, дүүргүүд, клиникийн эмнэлгүүдэд дурангийн кабинет байгаа. Тийм учраас цаараглалгүйгээр очиж ходоодоо дурандуулж байх хэрэгтэй. 40 наснаас дээш хүмүүс 2 жилдээ нэг удаа дурангийн шинжилгээ хийлгэж байх ёстой.

Ер нь 40 гэлтгүй бүх насныхан ходоодоо дурандуулж, оношилгоонд хамрагдаж байх хэрэгтэй. Хэрэв эрт үед нь илрүүлвэл, нэгдүгээрт амь нас аврагдах магадлал маш өндөр. Хоёрдугаарт, эдийн засгийн хэмнэлттэй. Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлвэл хагалгаа хийлгэхгүй, дурангаар эмчлэх боломжтой байдаг.

- Ходоодны хорт хавдар туссан хүн ямар эмчилгээ хийлгэдэг вэ? 

- Ходоодны хорт хавдрын гол эмчилгээ бол мэс заслын эмчилгээ. Эрт үедээ оношлогдсон тохиолдолд уян дурангаар салст хуулах эмчилгээ хийдэг. Харин хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь олон талт маш өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд мэс засал, клиник хавдар судлал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ гэх мэт олон нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний баг эмчилгээний үйл ажиллагаанд оролцдог.

- Иргэдийн дунд ходоодны шархтай хүн дуранд ороод улам шархлуулсан гэх яриа бий. Ийм тохиолдол байдаг уу?

-  Ходоодны дурангийн шинжилгээ бол энгийн бөгөөд чухал хэрэгсэл юм. Ходоодонд ямар нэг аюул учруулдаггүй. Ходоодны хавдар эрт үедээ шарх хэлбэртэй илэрдэг учраас гурван сарын дараа дахин нэг дурандуулах хэрэгтэй. Тиймээс ямар нэг буруу нөлөө байхгүй.

- ХСҮТ-д жилд хэдэн хүн ходоодны хорт хавдраар эмчлүүлж байна вэ?

- Сүүлийн 10 жилийн судалгаагаар харахад жилдээ 300 орчим ходоодны хавдрын мэс засал хийж байна. Манай оронд ходоодны эрт үеийн хорт хавдрын үед дурангаар салст хуулах ESD EMR эмчилгээний аргууд нэвтрээд олон жил болж байна. 

Монгол улс ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд нэгдүгээр байранд ордог

 Дэлхий дахинд хорт хавдраар нас барж буй тохиолдлын гуравдугаарт ходоодны хорт хавдар орж байна. Тэр ч бүү хэл, манай улс энэ хавдрын улмаас нас барж буй хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа нь уг өвчин аюултай гэдгийг илтгэнэ.

Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь таван жил амьдардаг маш хорон явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин гэдгийг эмч нар анхааруулсаар байгаа. Судалгаагаар дэлхийд жилд нэг сая гаруй хүн ходоодны хорт хавдартай гэж оношлогдож байгаагаас 723,000 хүн уг өвчнөөс болж нас бардаг аж. Харин манай улсад жилд 800 гаруй хүн оношлуулдагаас 500 орчим нь уг аюулт өвчнөөс болж амиа алддаг байна.

ГРАФИК

 
ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 

Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин юм. 

БНСУ 30 жилийн өмнө Монгол шиг ходоодны нас баралтаараа дэлхийд тэргүүлж байжээ. Гэвч, тэд үүний эсрэг сайн арга хэмжээ авч чадсан нь Засгийн газраас хэрэгжүүлсэн эрт илрүүлгийн хөтөлбөр юм. Тэд иргэддээ ходоодны хорт хавдрын шинж тэмдгийн талаар анхааруулга өгч, бүх насны хүмүүсийг ходоодны дуранд хамруулах гэх мэт олон аян явуулснаар уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа аж. Одоогийн байдлаар БНСУ-д эмчилж байгаа өвчний 70 гаруй хувь нь эрт үедээ оношлуулдаг юм байна.

Тиймээс манай улс ч мөн адил ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг улс даяар эхлүүлэх нэн шаардлагатай байна хэмээн ХСҮТ-ийн эмч нар уриалж буй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлснээр монголчууд элэгний вирусийн шинжилгээ өгч, С вирус устгах эм ууж, элгээ хайрлаж эхэлсэн.

Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар хожуу үедээ илэрдэг бөгөөд ийм үед таван жил амьд явах магадлал 15 хувьтай байдаг. Эхний таван жилийг давсан бол 10 жил амьдрах магадлал 11 хувьтай байх ажээ. 50 хүртэлх насныхан амьд үлдэх магадлал 16-22, 70-аас дээш насныхны үзүүлэлт 5-12 хувьтай байдаг байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломж та, бидний гарт байгаа

Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар хожуу үедээ илэрдэг бөгөөд ийм үед таван жил амьд явах магадлал 15 хувьтай байдаг. Эхний таван жилийг давсан бол 10 жил амьдрах магадлал 11 хувьтай байх ажээ. 50 хүртэлх насныхан амьд үлдэх магадлал 16-22, 70-аас дээш насныхны үзүүлэлт 5-12 хувьтай байдаг байна.

Жилээс жилд нэмэгдэж буй ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх, энэ өвчний аюулыг төрийн эрх мэдэлтнүүдэд ойлгуулах нь чухал болоод байна. Гэхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломж та, бидний гарт байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.229] 2022/10/29
15 настай хүүхэд ходоодны хорт хавдартай байх боломж бгаа юу
7 | 1 Хариулах
zovhin [202.9.42.5] 2019/10/19
сайн өайнуу хүмүүсээ энд бичсэн шинэ тэмдэгүүд надад илэрч байна би одоо хаана хандах вэ
14 | 0 Хариулах
цэрэнханд [103.229.121.227] 2020/10/8
Хавдар судлал
0 | 0 Хариулах
зочин [202.126.89.144] 2019/7/23
энэ хүнтэй холбоо барих боломж байгаа болвуу
0 | 1 Хариулах
Зочин [202.21.127.86] 2019/6/10
хавдартай хүн өтгөн хатаад байхын ямар арга хэмжээ авах бэ
0 | 0 Хариулах
Амка [183.103.216.61] 2018/12/5
yuch medelgui yawtal 3r shattai hort hawdartaiga hdhn tsagin umnu mdlee hund bdgim bnaa bi 5jilel amidrah magadllraim bn bi amidarmar bn humys min eruul mende bodoroi unen hund bn
21 | 0 Хариулах
Зочин [199.94.1.20] 2017/3/7
Энд хүмүүс их мэдэмхийрж коммент бичих юм. Хавдар гэдэг хүний амь настай холбоотой өвчин, тодорхой шинжлэх ухааны, анагах унааны баримт туршлаганд тулгуурлаагүй мэдээлэл аль болох бичихгүй байсан нь дээр шүү. Монголд бол Хавдартын эмнэлэг, Интермед эмнэлгүүд миний мэдэхийн маш сайн түвшинд оношилж, мэс засал хийж байгаа. Заавал гадагшаа гарж цаг алдах хэрэг байхгүй. Нэгэнт хавдартай болсон бол цаг хугацаа бүхнээс үнэтэй. Биеэрээ мэдэрч, эмчлэгдсэн хүн.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.144] 2019/7/23
naidwargvi gj emleg onsh tawiad ximiin.emchilgeenes oor.zvil.xiisengv zvw zvgeer ywaj ajil xiij ywaa owdox l zowiur bga tiin xvn naudwargvi bj bolxuu
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.68] 2019/10/24
Сайн байнуу. Биеээрээ мэдрэж эмчлэгдсэн таньтай холбоо барьмаар байна.
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.200] 2023/10/27
Яг юугаар нь 1 2 3 4р шатанд орсон гэж үзээд бгаа юм болоо. Хэмжээ гүн гэх мэт зүйлс нь тодорхойгүй байхад 3р шатандаа орсон гэх юм. Энийг хаанаас харах вэ эс эд хэвлийн томограф бусад зүйлс байна
0 | 0 Хариулах
Зочин [199.94.1.20] 2017/3/7
Дэлгэрэнгэй мэдээлэл бичсэнд баярлалаа. Мөн нэмж хэлмээр нэг зүйл байгаа нь, ходоодны хорт хавдараар оношлогдоод, ходоод хэсэгчлэн болон, бүтэн байдлаар тайруулах мэс засал хийлгэсний дараах 5 жил амьдрах магадлалын мэдээллийг оруулбал, хүмүүст эрт оношлогдох, эрт мэс засалд орохын ач тусыг илүү мэдэх байх. Жишээ нь, хавдар 1-р шатандаа оношлогдсон хүн, уг мэс засалд орох юм бол 5 жил амьдрах магадлал нь орчин үед бараг 95%-с дээш болсон шүүдээ.
6 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2017/3/7
Ходоодонд ямар нэг аюул учруулдаггүй. -- haha Olympus-giin duranguud bakteri n buren arildaggui geed say nileen shuugisanshde. Herev aimar havdartai hun durandaad daraa n engiin hun durandahad havdar avaad nas barsan 10-aad hun garsan.
0 | 14 Хариулах
Зочин [66.181.179.252] 2017/3/7
Savnii amsar ulailttai baina. Tuleh shaardlagatai tegehgui bol havdar bolno gej helsen emchiin ugend bitgii itgeerei busguichuudee. Pap test uguud zugeer garsan tohioldold emchilgee hiilgeh shaardlaga barag baidagui yum bnlee. Medeej dooshoo yum garch zoviurlahgui l Bol.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.252] 2017/3/7
Obi emnelegiin emchid uzuulehed negen tsagt havdar bolno gej helj bilee. Bi ch setgeleer unaad intermed emnelegt emegteichuud havdaraar mergeshsen german emchid uzuulhed zuv zugeer baisan. Tanai mongol zarim emch nar yamar ch shaardlagagui yed emchilgee hiih geed baidag.eruul huniig money bolgoj hardag gej helj bilee. Mun shaardlagatai shinjilgeeg hiilgehed zuv zugeer garsan. Tegehleer manai emch nar havdar gedeg ugeer ailgaj mungu oldog .
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.137] 2020/3/19
obi estoi hogiin gazar bi bvr 25tai l bsn bh vzvvlsen umain hawdartai yaraltai emchilgeeend or ged bi chin barag l amia horlohoos naaguur bsn egch maani yu yriad bgn uur gazar vzvvlii ged vzvvltel bagahaan ulailt bn esiin shinjilgee zvgeer bhad hezee ch iim bhgvi gj bilee buzriin yumnuud
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.210] 2017/3/7
монгол эмч нар эрт үе байтугай оношилж чадахгүй. Бүүр үхэх мөчид л нэг юм таамаглана. 40 настайдаа хорт хавдар байж магаад шинжилгээ өгөе гэвэл инээд нь хүрэх биз.
7 | 1 Хариулах
Zochin [202.170.72.7] 2017/3/7
Дээрх зочинтой санал нэг байна. Манайд ямар нэгэн хорт хавдрын эрт үеийн илрүүлэлт маш муу. Хамгийн эцсийн мөчид л оношилно. Дээр нь баахан хувийн нэртэй хэдэн эмч нарын байгуулсан эмнэлэг, хүний өвчнөөр шууд бизнес хийнэ. Аргаа бараад хандаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйгээр шууд тоглодог, нэг нэгнээ ямар ч нотолгоогүй үгүйсгэдэг, тэгээд өөрийн эмчилгээг тулгана. Эцэст нь ямар ч хариуцлага хүлээхгүй. Арай л дэндүү юм байна лээ. Монголд нарийн мэргэжлийн үзлэг хийлгээд ёстой дэмий, боломжтой бол гадагшаа л хандах хэрэгтэй. Гадагшаа хандаж, эмчлүүлэхээр явж байгаа хүмүүсийг буруутгаад ч хэрэгггүй, аргагүй болоод тэд ийм сонголт хийдэг юм билээ.
8 | 1 Хариулах
Зочин [202.21.112.37] 2017/3/7
Яаг үнэн. Манай аав тархины хавдартай болоод мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхэд зүв зүгээр байна гээд л байсан. Тэгээд нэлээд томорсон хойно нь очиход эртхэн үзүүлэхгүй яасан юм гэж загнаж байсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.103] 2017/3/9
Яг тийм, манай аавыг бас мэдрэл гээд буруу эмчилгээ хийгээд л бсн. Тэгсэн судасны нарийсал болж таарсан.
0 | 0 Хариулах
Зочин [199.94.1.20] 2017/3/7
Ходоод болон, элэгний хавдарыг Монголд хавдарт, интермед, 1-р эмнэлэг бол сайн эмчилж чадаж байгаа. Одоо гол нь өөрсдөө санаачилгаараа тогтмол үзүүлж, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Албан байгууллагууд бол 40-с дээш насны ажилчдаа бол заавал жилд 1-2 удаа ходоодыг нь дурандуулж, элэгийг нь эхо-дуулж байх хэрэгтэй шүү.
2 | 0 Хариулах
Зочин [94.5.11.44] 2017/3/7
Хорт хавдар байж магад гээд шинжилгээ өгдөг юм бишээ. Зүгээр жил болгон эрүүл мэндийн үзлэгт орохыг хэвшил болгох хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Зочин [203.91.115.42] 2017/3/7
So nar dandaa darsan nogoo iddeg argagui.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.90] 2017/3/7
Солонгос гэнүү. Солонгосд очоод бүр будаа болдгын байналдаа
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.90] 2017/3/7
Тэр Солонгос хоолнууд аюултай
1 | 0 Хариулах
Сэтгэгдэл [103.10.23.111] 2017/3/9
Ert vzvvlie gheer svrjinelee zvgeer l baihad ochir vvsgeed geed hvn doromjlono irgedees gadna emch nart tiin setgelge suugaagvi bgashd
4 | 1 Хариулах