Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сарын идээний шинэ өнгө төрх Ааруултай BerryVit

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 21
Сурталчилгаа

Хаврын эхэн сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд Цагаан сарын тавгийн ширээнд өнгө, чимэг нэмэх амтат жимсээр баяжуулсан цагаан идээ худалдаанд гарчээ.

Та чацаргана, аньс, нэрс жимсэнд дуртай л биз дээ. “Монос Хүнс” компаниас үйлдвэрлэн гаргадаг “BerryVit” брэнд нь хуруу ааруулыг аньс, нэрс, чацаргана жимсний шүүс, таргаар бүрсэн 4-н нэр төрлийн амтат үрлүүд сар шинийн баярыг угтаад хэрэглэгчиддээ хүргээд эхэлжээ.

 

“Монос Хүнс” компани эх орны цагаан идээний охийг бэлтгэн нийлүүлэгч “Сүү” компанитай хамтран энэхүү шинэ үрлээ үйлдвэрлэж байгаа юм байна. Малчны хотноос таны гарт хүрдэг шилмэл чанарын сүү, таргаар “BerryVit” ийнхүү шинэчлэгджээ.

Байгалийн хишиг амьд жимс, жимсгэнээр баяжуулж, буянт сүргийн хур болсон сүү, таргаар амталсан болохоор Ааруултай “BerryVit” монгол түмний хэзээнээсээ хүсэн хүлээсэн шимт бүтээгдэхүүн байх нь дамжиггүй.

Цагаан идээгээр сар шинийн гоёлоо нэмсэн Ааруултай “BerryVit” амтлаг, исгэлэн, тосны зүйл ихээр шингээсэн учраас шим тэжээл сайтайг онцлон дурдах хэрэгтэй. Ааруул, тараг нь кальцийн эх үүсвэр, бас шүд бэхжүүлэх чухал нэгдэл. Харин аньс, нэрс, чацаргана бол амин дэм, эрдэс бодисын байгаль дээрх гайхамшигт үүц нь юм. Иймд хаврын уртад дархлаа нэмж, тамир тэтгэх ааруултай, тарагтай үрлээ хэрэглээд үзээрэй.

Дүгнээд хэлэхэд, эх орны амин дэмийн ундарга болсон жимс, эрдэнэт малын сүү, таргийг дээжлэн шингээсэн Ааруултай “BerryVit” бол сар шинийн баярын ширээний эрхэм гоёл, айлчлан золгосон зочин гийчинд барих шимт бэлэг билээ. 

Хотол олноороо элбэг дүүрэн сайхан шинэлж, Алтан унжлагат хэмээх тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түмэн амгалан явахын өлзийтэй ерөөлийг монгол түмэндээ өргөн дэвшүүлье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.