УИХ-ын даргын захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэжээ.
Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат ахална.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Түүнчлэн Ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн, мэргэжлийн шинжээчдийг оролцуулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах зөвшөөрлийг Ажлын хэсгийн ахлагчид олгосон байна.
УИХ-ын даргын захирамж:
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!