Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч 52.7 хувийн ирцтэйгээр 12:20 цагт эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хамгийн сүүлд хэлэлцүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар дээрх таван асуудлын төгсгөлд Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов.
Ийнхүү хэлэлцэх асуудлыг жагсаалт дахь эхний асуудал болох Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар баталснаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг эрүүлжүүлэхийн тулд эмнэлэгт хүргэдэг байсныг өөрчлөн амь насыг нь хамгаалах зорилгоор 24 цагийн хугацаатай албадан эрүүлжүүлдэг болох юм.
Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан үргэлжилж, Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!