Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Таны хүүхэд хаана байна вэ???

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр хүүхэдтэй холбоотой зам тээврийн гурван осол бүртгэгджээ.

Ерөнхий Боловсролын Сургуулийн хоёрдугаар улирлын амралт дуусч хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцогч тэр дундаа хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.

Үүнтэй холбоотойгоор хараа хяналт, асран хамгаалагчгүй, буруу тээвэрлэлтээс шалтгаалан хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Нянтайсүрэнгийн гудамж, БХИС-ийн баруун замд H.Accent маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 08 настай эмэгтэй М-г мөргөн гэмтээжээ.

Хүүхдийг гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэхэд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамгийн чухал.

0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулах, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж зааварлах, зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь хэрэглэж хэвшин аюулгүй байдлыг нь хангаж оролцуулахыг зөвлөж байна.