Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Го.Аким гуай Унгар улсад саяхан "Атилла хааны залгамжлагчид өнөөг хүртэл алтан наранд залбирдаг" хэмээх бүтээлэээ хэвлүүлжээ.
Уг бүтээлийг Унгарчууд нэлээд сонирхож байгаа бөгөөд олны хүртээл болсноос хоёрхон долоо хоногийн дараа 300 гаруй ширхэг зарагдсан байна.
Монгол болон Унгарчууд түүхэн цаг үеийн хувьд нягт холбоотой ард түмэн бөгөөд даруй тавдугаар зууны тэртээ баруун зүгт нүүдэллэсэн Хүннүчүүдийн хаан Атилла Европ дахиныг байлдан дагуулж байсан хэмээн түүхэн судар бичигт тэмдэглэгдсэн байдаг билээ.
Номын хавтасны зургийг Унгар улсад ажиллаж буй нэрт монгол зураач П.Батмягмар зуржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!