Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

19 жилийн дараа анх удаа Япон хүн ёкозуна цол хүртлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Японы Сүмо бөхийн Холбоо озэки Кисеносатод ёкозуна цол олгох санал гаргаснаар 19 жилийн дараа анх удаа япон аварга төрөхөөр боллоо.

Ингэснээр Кисеносато нь сүмо бөхийн түүхэнд 72 дахь ёкозуна болох бөгөөд 1998 онд Ваканоханаг ийм цол авснаас хойш анхны япон бөх болж байна.

Түүний шинэ цолыг маргааш болох Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн хурлаар баталгаажуулах юм.

Кисеносато нь энэ оны хамгийн анхны башё болох нэгдүгээр сарын барилдаанд түрүүлсэн нь ёкозуна цолонд хүрэх боломж олгожээ.

Японд төрсөн хамгийн сүүлийн ёкозуна болох Таканохана 2003 онд зодог тайлсан. Түүнээс хойш мэргэжлийн сүмогийн дэвжээ дан гадаад бөхчүүдийн ноёрхол дор байсан гэхэд болно.

Жинхэнэ нэр нь Ютака Хагивара гэдэг Кисеносато одоо 30 настай, Японы зүүн хэсгийн Ибараки мужаас гаралтай юм. Одоогийн байдлаар сүмогийн дэвжээнд Хакухо, Харумафужи, Какүрю гэсэн гурван ёкозуна цолтон байгаа нь бүгд Монголоос төрсөн байдаг.

 

Эх сурвалж: Japan Times