ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбулын халдлагыг үйлдэгч нь Уйгар хүн байж болзошгүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Истанбулын халдлага үйлдэгчийн гэгдэж байгаа гэрэл зураг

Туркийн цагдаа Лхагва гарагт Истанбулын халдлагатай холбогдуулан нэмж хэд хэдэн сэжигтнийг баривчилсан байна.

Үүний дараа Анкарагийн албаны эх сурвалж халдлага үйлдэгчийг Уйгар үндэстэн байж болзошгүй байгааг мэдээлжээ. Гэсэн хэдий ч шинэ оны эхний өдөр шөнийн клубт зэвсэгт халдлага үйлдсэн этгээд олдоогүй байна.

Ням гарагийн шөнө Истанбул хотын Европын хэсэгт байрлах Рэйна клубт нэвтэрсэн этгээд шинэ жил тэмдэглэж байсан хүмүүс рүү гал нээж, 120 сум цацсанаар 39 хүн алагдсаны 27 нь Турк биш, гадаадын иргэд байсан юм.

Өнгөрсөн Даваа гарагт Исламын улс бүлэглэл халдлагыг үйлдсэнээ зарласан нь Туркэд болсон халдлагыг анх удаагаа өөртөө хүлээж байгааг ил тод зарласан явдал байлаа.

Тэдний мэдэгдэлд Турк улс Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулсныхаа төлөө ийм шийтгэл хүртэж байгааг тайлбарласан байв.

Турк улс одоо бүх хилийн боомтууд, нисэх буудлуудад хяналтыг чангатгаж, алуурчныг эрэн сурвалжилж байна.

Ерөнхий сайдын орлогч Вэйси Кайнак өчигдөр орон нутгийн телевизийн сувагт ярихдаа алуурчин нь Уйгар үндэстэн байх өндөр магадлалтайг хэлээд, түүнийг Туркээс зугтуулахгүйн тулд бүх арга хэмжээг авч байгаа гэжээ.

Уйгарууд нь зүүн Туркстан гэгддэг түүхэн нэртэй Хятадын Шинжаанд голлон суудаг. Мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудад тодорхой хэмжээгээр амьдардаг юм.

Өмнө нь алуурчныг Киргиз эсвэл Узбек хүн гэсэн таамаглал дэвшүүлж байв.

Кайнак уг хэргийг маш сайн зохион байгуулалттай төлөвлөж үйлдсэн байгаа нь алуурчныг аль нэг томоохон зэвсэгт бүлэглэлийн гишүүн гэсэн дүгнэлтэд хүргэж байгааг хэлжээ.

 

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
туркууд шаажийн [83.86.75.235] 2017/1/6
бага зэрэг ази царайтай болохоор нь баахан таасаан, гэхдээ тэнэг туркууд өөсдийнхөө түрэгүүдийг үнэндээ сайн ялгадаггүй юм уу эсвэл тэд нарлуугаа муу муухайгаа чихэхээр шийдсэн үү. Төв ази царайг мэддэгийн хувьд хэлье. Энэ царай бол яс юман дээр төв азийн республикуудийн баагийнуудын царай биш байна. Уйгур ч биш харагдаж байна. Харин сири гаруудын зарим нь яг ийм харагддаг. Зарим сирүүд европ эсвэл араб харагддаг ч бас ийм царайтай араб азийн тас дундуур гарууд байдаг хөөе. Би зөндөө харлаа сирүүдийг
0 | 1 Хариулах
hha [124.158.112.13] 2017/1/6
Udahgui Mongol hvn bje gj shaahnee ene turkuud
0 | 0 Хариулах
н [66.181.189.74] 2017/1/6
Уйгаржин монгол бичиг санаанд оров кк.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.151] 2017/1/6
udahgui bid naraas europ chuud aihiin bn doo
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.20] 2017/1/6
таамгаар хүн бариад эсвэл сэжиглээд байдаг юм уу энэ туркууд. туркууд цагдаа нар ч юу ч шалихгүй юм шив дээ. тэр монгол залууд хэрэг тулгаад хэлмэгдчих шиг боллоо.
0 | 2 Хариулах
Зочин [182.160.34.242] 2017/1/6
Наймаачин киргиз залуутай андуураад пасспортоор нөгөө дөхь гэртээ найзуудтайгаа баяраа тэмдэнлээд киргиздээ сууж байсан хүн хэзээ дээ сүнс биш юм бол хүмүүсийг буудах вэ ёстой муу ажилаж бна Турк улс
1 | 0 Хариулах