Монголбанкнаас гадаад валютын албан нөөцийг арваннэгдүгээр сарын 31-ний байдлаар мэдээллээ. Гадаад валютын албан нөөц арваннэгдүгээр сард 1.303 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 25.4 хувиар нэмэгдсэн байна.
Үүнийг Монголбанкны зүгээс алт тушаалт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь энэ жил Монгол Улс 18.3 тонн алт худалдан авч, нөөц сангаа нэмэгдүүлж байгаа юм.
Зөвхөн 11 дүгээр сарын байдлаар алт тушаалтын тоо хэмжээ 17.6 тоннд хүрчээ. Өмнөх сард Гадаад валютын албан нөөц 1.038 тэрбум ам.доллар байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!