Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Булгантуяа: ОУВС-гийн ямар хөтөлбөрт хамрагдах нь удахгүй тодорхой болно

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулсан юм. Уулзалтыг дүгнэж Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофман, НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкма нар мэдээлэл өглөө.

Гар утсаар орж байгаа бол ЭНД дарж үзнэ үү.

II ХЭСЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/591614004357505/

I ХЭСЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/591610447691194/

 

Х.Булгантуяа "Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хүнс хөдөө аж ахуйн салбарыг онцолж байгаа. Өнөөдрийн уулзалтад 40 гаруй хөгжлийн түншүүд оролцож байна.

Нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгтээ чиглүүлээд явбал боломж их байна.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг оролцогчид сайшааж байгаа.

ОУВС-тай хийж буй хэлэлцээр амжилттай үргэлжилж байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофман "Олон улсын байгууллагууд эвсэл хэлбэрээр хамтдаа Монгол Улсын Загсийн газраас хэрэгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон".

 

НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкма "НҮБ-аас баталсан "Тогтвортой хөгжлийн бодлого" баримт бичгийн үзэл санааг өөрийн орны хууль зүйд нийцүүлэн баталсан анхдагч улсын нэг нь Монгол Улс боллоо.

Мөн Монголын Улсын хэтийн төлөв гэрэлтэй байх боломжтой. Байгалийн баялаг ихтэйгээс гадна хүн ам нь залуу байна.

Тогтвортой хөгжлийн бодлого нь эдийн засаг нийгэм, байгаль орчин гэсэн гурван тулгууртай. Эдгээр Монгол Улсын Засгийн газар анхаарлаа хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Уулзалтын эхний хэсэг эдийн засгийн асуудал дээр төвлөрч байлаа. Гэвч үүний хажуугаар тулгуур үзүүлэлтийн шүтэлцлийг хангахын тулд ажиллах хэрэгтэй" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: ОУВС-гийн хөтөлбөрийн хувьд "Стэнд бай" хөтөлбөрийг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн. Энэ удаа бид 2016 оны 10-р сард ОУВС бүх суурь тоог судалсан.

Энэ сард эсвэл ирэх сард төлөөлөгчид ирж Монгол Улсад ямар чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ хэлсэн. Тун удахгүй ямар хөтөлбөр авах вэ, хэдий хэмжээний мөнгөний асуудал яригдах вэ гэдэг нь тодорхой болно.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофман: Аливаа зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагын харгалзан үздэг гол зүйлийн нэг нь төсвийн тогтвортой байдал. Зээлжих чансаа сайн байна гэдэг нь маш чухал үзүүлэлт.