УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Гэвч чуулган өндөрлөх хугацаа болсон ч асуулт асууж, санал хэлэх гишүүн олон байсан тул эхний гурван гишүүний асуултын дараа чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.
Ингээд маргааш буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Хилийн тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжлэхээр болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!