Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цасны зузаан ба замын нөхцөл байдал

ikon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг АТҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авав.

Өчигдөр өдөр Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн  зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 4 мм, Алдархаанд 3 мм, Архангайн Жаргалант, Цахир 6 мм байна.

Өнгөрсөн шөнө Завхан, Архангай, Төв, Хэнтийн нутгаар, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр 0.0-8.0мм орсноос хамгийн их цас нь Төв аймгийн Зуун модод 4 мм, Улаанбаатар хот орчмоор 8 мм цас орсон байна.

Үүний улмаас цасны зузаан 0-14см-ээр нэмэгдэж станц харуулын цасны зузааны ажиглалтын мэдээгээр Увсын Түргэн 40 см, Малчин 38 см, Хяргас 37 см, Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүлтэй болсон байна.

Түүнчлэн Завханы өмнөд, Төв аймгийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурсан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Автотээврийн үндэсний төв: Орон нутгийн замын нөхцөл байдлын мэдээ