• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт нээгдсэн “Tous les Jours”-ийн салбар эхний өдрөө 10 сая воны борлуулалт хийжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын CJ группын хүнсний салбар болох CJ Foodville компанийн “Tous les Jours” нарийн боовны сүлжээ дэлгүүр Улаанбаатарт хоёр салбараа нээснийг тус компани өчигдөр зарлажээ.

Монголын компанитай франчайзинг гэрээгээр ажиллаж байгаа CJ Foodville компани 15 хоногийн зайтай хоёр дахь салбарын нээлтээ Даваа гарагт хийсэн байна.

Эхний салбараа 10 сарын 31-нд Сөүлийн гудамжинд нээсэн бол хоёр дахь салбараа Шангри-Ла Моллд нээжээ. Компанийн мэдэгдэлд эхний салбарын нээлтийн өдөр тус дэлгүүрт 2,000 гаруй хүн үйлчлүүлж, 10 сая воны (~$8,500) борлуулалт хийсэн тухай дурдсан байна.

Өчигдрийн байдлаар “Tous les Jours” дэлгүүр нь Хятад, АНУ, Вьетнам, Индонез, Камбож, Филиппин, Малайз, Монгол гэсэн найман улсад 270 салбартай болоод байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Korea

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг