Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-ийн төлөөлөгчид буцжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ноён Коши Матайгаар ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн төлөөлөгчид аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатарт ажиллаад буцсан тухай ОУВС-ийн вэбсайтад мэдээлжээ.

Уг айлчлалын үр дүнгийн талаар тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер товч мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд ОУВС-ийн үзүүлэх тусламжийн хөтөлбөртэй холбоотой гол бодлогууд дээр Монголын эрх баригчидтай санал нэгдсэн, үр бүтээлтэй уулзалт болсныг дурджээ. Одоо ОУВС-ийн төлөөлөгчид төв байгууллага руугаа буцаж, талууд дотроо зөвлөлдөхөд хэсэг хугацаа зарцуулна гэсэн байна.

Эцэст нь ОУВС хамтран ажилласан Монголын талд талархлаа илэрхийлээд Монголын эдийн засагт тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ.

 

Эх сурвалж: IMF

Зураг
13 | 12 | 11 цаг