2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
07:00
S29
-16°
08:00
S29
-16°
09:00
S30
-13°
10:00
S30
-10°
11:00
S20
-7°
12:00
S26
-5°
13:00
S26
-4°
14:00
S26
-2°
15:00
S30
-2°
16:00
S30
-3°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Сүхбаатар: Цайны замыг даган тэрэг, машин явах АНХНЫ ДЭД БҮТЭЦ үүссэн байдаг

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, “Цайны Соёл” Нийгэмлэг, “Монголиан Корпорэйт Трэйвэл” ХХК санаачлан, Монголын Үндэсний Музей, Их Тайга ХХК-тай хамтран "Цайны Зам"-ын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг зохион байгуулж байна.

Цайны замын судалгааг идэвхжүүлэх, цаашдын судалгааны чиглэлээ улам тодорхой болгох зорилгоор төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд идэвхийлэн ажиллаж, энэхүү хурлыг зохион байгуулж байгаа юм.

Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын төрийн дээд хэмжээний гурван талт уулзалтаар гурван улсыг холбосон худалдааны замыг шинэ үзэл баримтлалаар сэргээж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгож, эдийн засгийн үр шимийг нь дахин ашиглаж эхлэхээр шийдвэрлэсэн нь Цайны замын судалгааг эрчимжүүлэх шаардлагыг буй болгож байгаа ажээ.

Энэ тухай Монголиан Корпорэйт Трэйвел ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв “Цайны замын гол дамжин өнгөрөх бааз нь манай Монгол Улс байсан.

Сүүлийн үед 2000 оноос хойш манай хоёр хөршийн хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил эрчимтэй хийгдэж байна.

 

Энэ хоёр орны зүгээс сүүлийн үед Монгол Улсыг Цайны замыг хөжгүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах олон удаагийн хүсэлт тавьж байсан.

Манайд бол энэ талаар судалгаа шинжилгээний ажил хийгдсэн нь бага байна. Тиймээс бид энэ төрлийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, Цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс идэвхтэй ажиллаж байна” гэлээ.

Дорныг өрнөтэй холбож байсан худалдааны их Торгоны замын үүсэл МЭӨ III-II зууны үед холбогддог бөгөөд хожим нь XIII зууны Монголын Их Эзэнт Гүрний үед дахин цэцэглэн мандаж, Хархорин хоттой энэ зам холбогдож байжээ.

Үүнээс хэдэн зууны хойно Европт цайны эрэлт нэмэгдэж, цайны худалдаа эрхэлж байсан Оросын худалдаачид хуурай замын аюулгүй замыг эрэлхийлж, 1727 оны үед Монгол нутгаар дамжуулан дорныг өрнөтэй холбосон худалдааны их зам үүсэн бий болсныг өдгөө “Цайны Зам” хэмээн нэрлэж байна.

Уг зам 200 жилийн турш худалдааны замын үүргээ гүйцэтгэж, Монголд Ардын хувьсгал ялсны дараа Хятад улс Монгол улсад худалдааны бүрэн хориг тавих хүртэл оршиж байсан байна.

 

Энэ талаар Чингис Хаан Дээд Сургуулийн доктор, профессор О.Сүхбаатар “1727 онд Орос, Манжийн хилийн гэрээ байгуулж, үүнээс хойш 1728 онд Цайны замын үйл ажиллагаа эхэлсэн байдаг.

Харин 1928 онд Хятадын Засгийн Газар Монгол Улсад эдийн засгийн бүрэн хориг тавьж, 9,000 Хятад худалдаачныг Монголоос гаргаж, үндсэндээ Цайны замын үйл ажиллагаа зогссон юм.
Цайны замын сонголт маш гайхамшигтай. Тэмээн жин 110 гаруй км зогсолтгүй явах боломжтой аль болох саадгүй, намаг шалбааг, уруудаж, өгсөх бартаа саад багатай замыг Цайны замд сонгосон байдаг.

Энэ замыг дагаж Ази, Европыг холбосон анхны цахилгаан шугам явсан байдаг. Сүүлд нь тэрэг, машин явах анхны дэд бүтцүүд мөн энэ Цайны замыг даган бий болсон байна” хэмээн тайлбарласан юм.


Хурлын үеэр судлаач Ш.Эгшиг, О.Сүхбаатар, Д.Гэрэлтөв, Ё.Бадрал нарын хамтран бүтээсэн “Цайны Зам” номын нээлт боллоо.

Хятад, Оросын эрдэмтэн судлаачид энэхүү цайны замын талаар гүн гүнзгий судалсан байдаг бол Монгол Улсын хэмжээнд тус судалгааны ажил бага хийгдсэн байдаг ажээ. Харин энэхүү номонд Монгол Улсад хийгдсэн Цайны замын судалгааг илүү цэгцтэй, тогтолцоотойгоор тусгаж өгчээ.

 

 

x