Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Утаатай УЛААНБААТАРТ өвөл хийх ТАВАН сонирхолтой аялал

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN

Улаанбаатар утаанаас энэ жилдээ салахгүй нь тодорхой боллоо. Тиймээс уушгиа хэрхэн эрүүл байлгах асуудалд хувь хүмүүс илүүтэй анхаарах хэрэгтэй биз.

Хэдийгээр манай нийслэл утаатай ч хотын төвөөс гарахад цэвэр, эрүүл агаараар цээж дүүрэн амьсгалах боломж бий. Тиймээс бид энэ өвөл амралтын өдрөөрөө хийх таван сонирхолтой зүйлсийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

1. Нохойтой чарга

 
Гэрэл зургийг Монгол Нохой Чарга хуудаснаас авав

Таны амьдралдаа хэзээ ч явж үзээгүй хамгийн сонирхолтой аялал нохой чарганых байх болно. Тэрэлжийн байгалийн цогцолборт газар UB-2 зочид буудлын ард нохой чарганы аялал зохион байгуулдаг газар бий.

Нохойтой чарганы аялал 11 дүгээр сарын дундуур эхлэх ажээ. Учир нь одоо цас хангалттай сайн орж амжаагүй байна.

Үнийн хувьд хамгийн ойр буюу 5 км-ийн аялал гадныханд 40 ам.доллар, Монголчуудад 40 мянган төгрөг, хамгийн хол буюу 55 км-ийн аялал гадныханд 250 ам.доллар, Монголчуудад 250 мянган төгрөг байдаг.

Холын аяллын хүмүүс нэг хоногоор явах бөгөөд Тэрэлжээс цаашаа хөвч рүү орж, хөдөөний айлд хоноглодог байна. Та нохойтой чарганы аялалд явахыг хүсвэл Тэрэлжийн UB-2 зочид буудлыг зориорой.

5 км буюу ойрын зайд дээд тал нь 15 хүн, 55 км буюу холын зайд дээд тал нь 10 хүн аялах боломжтой. Нэг чаргыг 5-7 нохой чирдэг бөгөөд нэг чарганд эрэгтэй бол нэг, эмэгтэй бол хоёр хүн суудаг ажээ.

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/MongolianSleddingDogs/?ref=page_internal&qsefr=1

Утас: 9900 5181, 9916 2233

2. Ууланд аялах

 
Гэрэл зургийг mpa.mn

Ууланд зөвхөн зун л гарна гэж бодоогүй биз. Улаанбаатар хотод өвлийн улиралд ууланд аялдаг хэд хэдэн клуб бий. Тэднээс “Хайрхан аялагч клуб” -г онцолж байна. Тус клуб нь Ням гараг бүр аялал зохион байгуулдаг.

“Хайрхан аялагч” клубт ихэвчлэн хөдөлгөөнийг эрхэмлэгч, байгальд аялах хоббитой төрөл бүрийн мэргэжлийн, нас насны хүмүүс байдаг. Долоо хоногийн нэг өдөр ууланд гарах нь шаардлагатай хүчил төрөгчөө авч, стрессээ тайлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэрэв та аливаа клубт хамрагдахгүй, гэр бүл, найз нөхдөөрөө алхмаар байгаа бол Богд уул руу алхаад үзээрэй.

Бид та бүхэнд Богд уул руу аялах таван замын маршрутыг зургаар хүргэж байна.

3. Скайрезорт

Улаанбаатар хотын хамгийн том “Скайрезорт” цанын бааз 11 дүгээр сарын 18-20-ны хооронд нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Италийн "Техно Алфин" компанийн цас хийх системийн тусламжтайгаар дэлхийн стандартын цас бүхий замыг бий болгон Монголчууд, өвлийн спортын тамирчид, Монголыг зорин ирсэн жуулчдад үйлчилдгээрээ тус цанын баазын гол онцлог оршино.

Улаанбаатар хотын төвөөс 12 км-ийн зайтай Хүрхрээн аманд оршдог тус цанын бааз энэ жил өргөжиж АСЕМ-ын бүтээн байгуулалтаар Club House, Mt.Bogd гольфийн клуб зэргийг бүтээн босгосон билээ.

 
Гэрэл зургийг Skyresort LLC хуудаснаас авав

Мөн Монголын хамгийн том баганагүй гэр буюу АСЕМ-ын уулзалт зохион байгуулагдсан гэр бий. Үйлчлүүлэгчид цанын баазын үйлчилгээний заланд 300 хүний багтаамжтай ресторан,  эсвэл клабхаусын рестораны аль алинаар нь үйлчлүүлж цэвэр агаарт амрах боломжтой.

Скайрезорт цанын баазад

  1. Уулын цана болон Сноубоард
  2. Гүйлтийн цана
  3. Цанын дэлгүүр, түрээс болон засварын үйлчилгээ
  4. Чарга бий.

Ташрамд дуулгахад үйлчилгээ эхэлсний дараа Скайрезорт руу хотын төвөөс өдөр бүр автобус явдаг бөгөөд автобусны цагийн хуваарь, мэдээллийг тус байгууллагын вэб сайтад хандаж аваарай. 

4. Өвлийн дугуйн аялал

 

Монголын Залуучуудын Холбооны дэргэд “Залуу дугуйчин” клуб үйл ажиллагаа явуулдаг. Тус клубээс үе шаттайгаар дугуйн аялал зохион байгуулдаг билээ.

Өвлийн улиралд өөрийгөө сорьсон, адал явдалтай, мөн нэлээн хүч хөдөлмөр шаардсан аялал хийхийг хүсэж байгаа бол тэдэнтэй нэгдээрэй.

Унадаг дугуй нь хүнийг стрессээс ангижруулж, залуу харагдуулах шидтэй спорт юм. Та долоо хоногтоо 3 удаа 45 орчим минут дугуй жийхэд л хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлэх боломжтой гэж Лондоны Кингс коллежийн эрдэмтэд зөвлөжээ.

Тус клубээс өвлийн улиралд Туул гол мөс бүрэн хөлдөхөөр аялал зохион байгуулдаг юм байна.

ВИДЕО

5. Цастай зураг авалт

Өвлийн улиралд та экстрим аялал сонирхохгүй байгаа бол Улаанбаатарын ойр орчмын үзэсгэлэнт газраар цастай зураг авалт хийгээрэй.

Зураг авалтыг хоёр янзаар зохион байгуулах боломжтой.

  1. Байгалийн зураг авалт,
  2. Гэр бүл, найз нөхдийн зураг авалт

Жишээ нь: