Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батсуурийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэжээ

Зууны мэдээ
2016 оны 11 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Сүхбаатар аймгийн ИТХ Анхдугаар хуралдаанаа өчигдөр албан ёсоор хийж, ИТХ-ын даргаар Д.Хосбаярыг сонгож, Ж.Батсуурийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэснээ Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болжээ. Өмнө нь тус аймагт ИТХ-ын сонгуулиар АН 16, МАН 16 суудал авч нэг тойрогт нөхөн сонгууль явуулах шүүхийн шийдвэр гараад байсан.

Гэтэл ИТХ дахь МАН-ын бүлэг нь хууль бус хурал хийж, ИТХ-ын дарга, Засаг даргыг томилуулаад байсан юм. Энэ асуудлаар аймгийн АН шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн хэлэлцэж ИТХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн долоодугаар сарын 21-нд хийлгэсэн Анхдугаар хуралдаан хууль зөрчсөн болохыг тогтоосон.

Тэгвэл тус аймагт сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамт явагдсан нөхөн сонгуульд АН ялснаар орон нутагт эрхээ хэрэгжүүлэхэд олонх болж, эхний шийдвэрээ ийнхүү гаргажээ.

Зураг