Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд хуралдуулах тов гаргалаа.
Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 06-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм.
Харин арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 06 хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!