Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос энэ сарын 24-ний өдөр хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олджээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байгаа аж.
Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “0II” дугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон байна. Хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч нэг ширхэг, өмдний тэлээний байж болзошгүй төмөр гархи 6 ширхэг, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал нэг ширхэг зэрэг эд зүйлс олдсон байна.
Тиймээс дээрх нас барсан хүнийг таньж мэдэх хүн байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 94945409, 89003747 дугаарын утсанд хандахыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!