ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирь хэрхэн Оросын нэг хэсэг болсон тухай түүх

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Russia Beyond The Headlines онлайн сэтгүүлд Олег Скрипникийн бичсэн түүхийг орчуулан хүргэж байна. Уг өгүүлэл өчигдөр буюу Даваа гарагт тус сайтад нийтлэгдсэн юм.


 

Сибирь нутаг маш хурдтайгаар Оросын нэг хэсэг болсон юм. 1585 онд Оросын анхны экспедиц Евразийг хөндлөн туулахаар Уралын нурууг давж байсан бол үүнээс 54 жилийн дараа Оросууд Номхон далайн эрэгт хүрсэн байв.

 

Сибирь дэх Оросуудын түүх

Оросын анхны экспедиц Уралыг давахаас хамаагүй өмнө Орос хүмүүс Сибирийн уугуул иргэдтэй харилцаж байжээ. Хойд Оросын хамгийн эртний түүхийн бичээс болох 14 дүгээр зууны Лаврентийн гар бичмэлд өгүүлснээр Новгородын Гурат Рогович 11 дүгээр зуунд “Угра нутагт” аялж байжээ. Энэ нь Уралыг хэлсэн бололтой.

1483 онд Москвагийн цэргүүд Уралд довтолж, 1555 онд олон угсаатнуудаас бүрдсэн Сибирийн хаант улсыг өөрийн хараат улс болгосон юм.

Гэвч 1563 онд шинэ удирдагч Күчүм дахин тусгаар тогтнолоо олж авсан байна.

Үүний дараа козак Ермакаар удирдуулсан Оросын анхны колоничлох экспедиц 1581 онд Күчүмтай дахин тулгарав. Тэр үед Күчүм хил залгаа Оросын нутагт довтолж эхэлсэн байжээ. Анх 540 козак цэрэгтэй гарсан Ермак зам зуур хүн хүчээ нэмж, тааралдсан овог аймгуудтай тулалдсаар Сибирийн гүн рүү орсон юм.

1585 онд Күчүмийн цэргүүд Ермакийн сууринд довтолж козакуудын ахлагчийг олон хүний хамт хороожээ. Гэхдээ энэ нь Сибирийн колоничлолыг зогсоохоос нэгэнт өнгөрсөн байв.

Оросын шинэ экспедиц Сибирьт хэрэм хашаатай суурингууд байгуулж эхэлсэн нь одоогийн хотуудын эхлэл болжээ. 1586 онд Тюмен хот (өнөөдөр 720,000 хүн амтай) байгуулагдсан, 1604 онд Томск хот (өнөөдөр 570,000 хүн амтай) байгуулагдаж, 1628 онд Красноярск хот байгуулагдсан нь өнөөдөр нэг сая гаруй хүн амтай болсон байна.

 

Колони байгаагүй

Британий мэдэлд байсан Хойд Америк шиг Сибирь нь колони байсангүй. Энэ нутаг зүгээр л өргөжин тэлж байсан Оросын эзэнт гүрний нэг хэсэг болж байлаа.

Нутгийн язгууртнууд Оросын засаг захиргааны системд нэгдэж байв. Жишээ нь Күчүмийн хүү эцэстээ энхийн гэрээ байгуулж, түүний ач нь Оросын хараат Татар улс болох Касимын хаант улсын тэргүүн болсон юм.

Судлаачдын тооцоогоор Оросуудыг ирэхээс өмнө 240-300 мянган уугуул иргэд Сибирийн 13 сая киломтер квадрат газар нутагт амьдарч байжээ.

Сибирийн овог аймгууд хоорондоо үргэлж дайсагналцдаг байсан тул тэдний ихэнх нь энх амгалан байдлыг хүсэн Орост дагаар орсон юм.

Гэсэн хэдий ч козакууд зүүн тийш аялах тусам илүү ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Оросууд хүрсэн газар нутагтаа хэрэм хашаа барин суурьшиж байсан бол нутгийн овогууд түүн рүү нь довтолж шатаадаг байв. Козакууд хариу довтолсноор цус урсах явдал тасрахгүй байжээ. Якутын ард түмний дунд яригддаг домогт Оросуудыг “дайнч, алуурчин хүмүүс” гэж дүрсэлсэн байдаг тухай үлгэр, домог судлаач Георгий Эргис ярьсан байдаг.

 

Сүүлчийн тэмцэл

Оросуудад хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн хүмүүс бол Чукча нар байжээ.

Тэд Козакуудтай ширүүн тулалдаж, заримдаа ялдаг байв. Гэхдээ Чукча болон Козакуудын хоорондын тулаан тийм ч том байгаагүй. Тухайлбал Орлова голын дэргэд болсон тулаанд Оросууд хамгийн их хохирол амссан нь 51 хүнээ алдсан байжээ. Ингээд 1742 онд Оросын эзэн хаан зарлиг гаргаж Чукча нарыг бүр мөсөн номхотгох даалгавар өгснөөр тэднийг гартаа оруулсан байна.

Дэлхийн аль ч бүс нутгийн уугуул иргэдтэй адил Сибирьчүүд Оросын аялагч нарын авчирсан халдварт өвчинд нэрвэгджээ. “Шинэ өвчин уугуул хүн амыг доройтуулж, тэмцэх чадваргүй болгосон” хэмээн түүхч Жон Ричардс бичсэн байдаг. Уг өвчнөөр Тунгус хүмүүсийн 80 хувь, Юкагир хүмүүсийн 44 хувь амиа алдсан гэж тэр өгүүлжээ.

Гэхдээ Оросын тэлэлт нь геноцид, боочлолын аль нь ч биш байсан бөгөөд Сибирийн уугуул иргэдэд өөрийн захиргааг тулган хүлээлгэж, Оросын эзэнт гүрний газар нутгийг тэлэх зорилготой байв.

Хэрвээ дипломат хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол Оросууд зэвсэг хэрэглэж байсан гэдэг. Өнөөдөр Сибирийн хүн амын 10 хувь орчим нь уугуул иргэд байна. Тухайлбал Саха-Якутын бүгд найрамдах улсын уугуул Якут хүн амын тоо Орос иргэдийн тооноос илүү байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [164.0.57.103] 2021/8/4
Газар нутгийг нь булаан эзэлж, хүн зоеыг нь хүйс тэмтэрсэн шүү дээ. Өнөө ч оросын дээрэнгүй үзэл чукча, буриад болон бусад үндэстнийг туйлдуулж бна бус уу. Эрхүүд буриад хүн орохыг хориглрно гэсэн ч гэлүү шуугицгааж бсан. Үг дуугүй бууж өг эс тэгвээс зүйс тэмтэрнэ гэсэн аятай юм бичсэн атлаа колоничлол биш гэх юм
3 | 0 Хариулах
Зочин [64.119.16.222] 2020/11/29
тариачдын бослогын толгойлогч Ермак оросын хаанд яршигтай цаашдаа нөлөөтэй болохоор шинжтэй болмогц , зүүн тийшээ явж нутаг тэл.их нутаг бна цэрэг эрх мэдэлээр туслана хаан болгоно ,,гэж сибирь руу явуулж товчхондоо сибирийн эзэлсэн
0 | 0 Хариулах
Оросууд мандтугай [202.126.88.168] 2020/8/2
Оросын эзэнт гүрний түүх агуу билээ
1 | 5 Хариулах
Зочин [64.119.16.222] 2020/11/29
Ямар агуу.дээрэм ,дайн .аллага.хүчирхийлэл. Орос гэхээр долигноно. Новш.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.24] 2023/11/29
Хуц новшоо
0 | 0 Хариулах
Зочин [14.34.98.114] 2019/7/17
Оросууд одоо Сибири нутагт эзэн сууж. Ээ чаавас. Адгийн муу оросууд. Болдог бол эх нутгаасаа хөөж гаргах юмсан
3 | 0 Хариулах
Зочин [64.119.20.115] 2020/6/16
Оросууд бурхадын эзлээгүй.буриадууд одоогийн эрхүү байгал тэгээд зүүн тийн чита гээд нутагтай бсан шиг.одоо ч тийм.оросуудад 1600 оны дунд эхээр буриадууд өөрсдөө цагаан хаанд их бэлэгтэй залуу охидын хамт барьж дагаар орж оросын харьяат болохыг хүссэн юм.орос зөвшөөрч элдэв татваргүй цэрэг явахгүй гм олон халамж өгсөн.ингэж монголын нутаг орост хууль ёсоор очсон.монголын айсгуудаас ганц буриад өөрийн нутагийг хамт орост очсон.тэгээд 1917 оны хувьсгалаас зугтааж нутагаа хаяад 1920 иод 30монголдаад 2 хэлсэнээр орж ирж улмаар бондыг авилага охидоо өгч залгиллаа бгаад хэнтий дорнодын хойт одоо бгаа сумдын нутагийг зарлиг гаргуулж авсан.тэнд харчууд байсаныг гэрлэн голын урд нүүлгүүлсэн юм.одоо архивт бүгд бий.сайн буриад сарын харилцаатай гэдэг үг орост гуталтайгаа урвасан үеэс үүдэлтэй бодит үг шүү
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.24] 2023/11/29
Битгий шаа
0 | 0 Хариулах
Халх Монгол [103.10.21.45] 2018/12/11
оросын хаанд илгээсэн Чахундоржийн захидал одоо Эрмитаж байгаа түүн дээр миний нутагт халдвалд чиний хот балгад би шатааж үгүй болгоно гэж бичсэн байдаг бас Сэлэнгэ мөрнөөс ус уулгахгүй гэж хойшоо дайтах зуур Галдан энд засагт ханруу цөмөрч Халхыг самарч хүчийн сулруулсан байдаг галдан довтлоогүй бол бид байгал нуур сибирийн их хөвч тайгын эзэн байх байлаа үнэхээр харамсалта
1 | 0 Хариулах
Халх Монгол [103.10.21.45] 2018/12/11
ойрдын Галдангийн хөрөг тэнгэрийг тэтгэсэн их хаан цол нь шүү манжийн хааны ордонд байдгийг мэдэх үү өөрт нь тал зассан Хорчины ноёнуудын хөрөг бас байдаг Түүхээ мэдэж байж олон юм хуцжий за одоо хэний нутагт байгаага сана хараал идсэн ойрдууд Монголын түүхэнд дандаа гай болж байсан новшнууд одоо ч тэр Элбэгдорж самарч л байнадаг
0 | 0 Хариулах
манжын боол халх [103.229.120.177] 2020/8/2
элэнцгийнчин халх муусайн урвагч нохойн бөөснүүд
1 | 0 Хариулах
Халхын үг үнэгүй [202.21.107.24] 2023/11/29
Халхууд манжид урваагүй галдантайгаа эвтэй байсан бол буриад өвөр монгол шинжаан казах бүгд монгол байх байлаа манжийг ч нам дарах байсан юм.халхуудын гай их муусайн лалрууд
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.37] 2017/10/25
Er ni galdan sheesees l bolj buh yum buruugaar ergsen. Uuruu uhliin muuhaar uhsen ugur [хориотой үг]
4 | 2 Хариулах
Түүхээ Мэд[2 [202.9.41.88] 2017/1/4
Манжийн Канси буюу Энх-Амгалан хаан өөрөө их цэрэг удирдаж дайнд морджээ. Манжийн хаан давшилтанд орохоосоо өмнө зүүн талаар Оросууд руу, баруун талаар Ойрадын Цэвээнравдан руу элч болон багаахан цэргийн хүч явуулсан байна. 1689 онд Орос Манж хоёр Нерчинскт гэрээ байгуулж, Амар мөрнөөс хойшхи нутгийг Орсуудад өгөөд Галдангаас холбоогоо таслахыг хүссэн байна. Мөн Зүүн гарт Цэвээнравдан Манжийн дэмжлэгээр төрийн эргэлт хийж хаан суужээ. Ингээд холбоотонгүй, нутаггүй болсон Галдангийн цэргийг бут цохихоор Манж нар довтолж, 1691 онд “Зуун мод”-ны дэргэдэх тулалдаанаар Галдангийн цэргийг бүрэн бут цохижээ. Ийм замаар Байгал нуур болон Төв Шивэр, Номхон далай хүртэлх Алс дорнодын нутаг Оросын мэдэлд орсон юм.
3 | 0 Хариулах
Түүхээ мэд [202.9.41.88] 2017/1/4
Галдан Оросуудтай холбоо тогтоож, тэднээс цахиур буу авч буучийн мянгат байгуулсан төдийгүй, Халх руу хамтран довтлохоор тохиролцсон юм. 1688 онд оросууд Халхад эхэлж довтолсон бөгөөд тэд Байгал нуур орчмыг эзлэн авах зорилготой байсан гэдэг. Ойрадууд орост туслахаар 1 түм орчим цэргийг отоонд суулгаж, оростой тулалдаж буй Чахундоржийн цэргийн араас довтлуулсан байдаг. Харин Галдан гол хүчээ аван Засагт хааны нутгаар Халх руу цөмрөн оржээ. Орос,Ойрад хоёрт хавсаадуулан ялагдсан Чахундоржийн цэрэг Өвөр Монголын нутаг руу ухран ороход Галдан араас нь хөөж оржээ. Өвөрмонгол Манжийн хааны мэдэлд байсан тул Манж нар Галдантай байлдсан бөгөөд Улаан Будантын тулаанд давуу хүчтэй Манжийн цэрэг их хохирол амсаж ухарсан тул, Манжийн Канси буюу Энх-Амгалан хаан өөрөө их цэрэг удирдаж дайнд морджээ. Манжийн хаан давшилтанд орохоосоо өмнө зүүн талаар Оросууд руу, баруун талаар Ойрадын Цэвээнравдан руу элч болон багаахан цэргийн хүч явуулсан байна. 1689 онд Орос Манж хоёр Нерчинскт гэрээ байгуулж,
3 | 2 Хариулах
Зочин [172.58.136.188] 2016/10/27
Иногда читаю сравнение колонизации Сибири и Америки, якобы европейцы истребили индейцев, а русские насаждали культуру, но вот прочитал документальные свидетельства о подлинной колонизации. Прямое истребление населения; обнищание, обречение на голод и каннибализм местного населения; рабство из женщин и детей, соответственно, разврат и эпидемии сифилиса с оспой; насаждение алкоголизма привели к тому, что богатейшая Сибирь в буквальном смысле опустела. Порабощение сибиряков сопровождалось насильным крещением инородцев, так как «христиан» потом нельзя было отпускать к язычникам и они становились вечными рабами. Рабовладение приняло такой огромный масштаб, что царское правительство было вынуждено издать указ, запрещавший «всяким людям» крестить инородцев, «чтоб сибирская земля распространялась, а не пустовала». Для деколонизации сознания, думаю, что эту книгу надо рекомендовать к обязательному изучению в школах. О колонизации Сибири С.С. Шашков «Исторические этюды. Рабство в Сибири».
0 | 1 Хариулах
Монгол [202.9.41.214] 2016/10/26
Биднийг бага дунд сургуульд сурч байхад Оросууд Буриадыг яаж эзэлсэнийг ор тас нуусан бөгөөд саяхан л интернет ухаж байж анхны мэдээллээ олж авлаа.Манай улсыг хүрээлэн байгаа 2 том хөршийн хойд хөрш асар уудам нутгаа эзэмшихэд хүн хүч хүрэлцэхгүй олон тосгон суурин хоосорч,урд хөршид царцаа шиг хүмүүс нь багтахаа байж,газар нутгаа тэлэхийн тулд байлдан эзлэлт явуулж зэргэлдээ улсынхаа хүн амыг хядаж байж хятад иргэдээ суурьшуулах сонирхолтой байгааг санаж яваарай.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.16.222] 2020/11/29
Монгол аймгаас өөрсдөө урвасан ганц аймаг буриадууд.бусад нь эзлэгдэж бсан.буриадууд урвамтгай ястан.сайн буриад сарын ханилгаатай гэж үг зүгээр хүн зохиосон үг биш.амьдралаас үүссэн хэллэг.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.139] 2016/10/26
Худлаа түүх
2 | 5 Хариулах
Хичээл заая [192.82.76.167] 2020/5/7
Чиний амьдрал л худлаа байхдаа өрөвдөлтэй амьтан
0 | 0 Хариулах
Zochin [103.229.120.85] 2016/10/25
Oros baina uu Hyatad baina uu mongolyg ezelsen bol ezelsen l gej yarimaar yum. Orosyg emeereh geheeree zulgudaj edged yum daa.....
2 | 1 Хариулах
Зочин [78.53.189.234] 2016/10/25
oros ukrain gehed hetsuu har tolgoytoy tureg ma
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.133] 2016/10/25
Козак гэдэг нь одоогийн Украйнуудыг хэлж байгаа юм. Дөлгөөн дон дээр гардаг ширүүн нөхдүүд.
2 | 1 Хариулах
dolgoon doniig unshaa mal [202.55.191.34] 2016/11/3
bitgii hudalaa yriaa ted bol gazariin ezedees zugtsan hamjilguud tariachid don moron ruu zugtaj tend ooorsdoogoo kazak byui choloot uls gej nerelj atamanii zahirgaa baiguulaad svvld orosiin haant ulsd negdsen ulsaa..ted nar orosuudaa
3 | 0 Хариулах
Зочин [182.160.32.133] 2016/10/25
Буриад гэж нэр сүүлд үүссэн нэршил. Хори түмэд, Барга, Эхирэд Булагад, Тува, Урианхай Ойрд гэх мэт салангид нэртэй тус тусдаа жижиг том овог аймгууд нэгдсэн захиргаа хяналт байхгүй. Үнэндээ бол бүгдл Монголчууд байсан. Харин Оросуудад Сибирийн олон овог аймгууд л гэсэн ойлголттой...
14 | 0 Хариулах
Зочин [202.179.29.52] 2016/10/25
kozak gj chuham hen yum
1 | 1 Хариулах
Зочин [112.199.30.207] 2016/10/25
мэддэггүйд эрээн цоохор
3 | 3 Хариулах
Зочин [182.160.32.133] 2016/10/25
Украйнчууд
1 | 3 Хариулах
Зочин [43.11.30.19] 2016/10/25
зөвхөн украин биш. хил дагуу суудаг цэрэгжсэн слав аймаг. ижил мөрөнд ч байдаг
5 | 2 Хариулах
Зочин [103.212.116.17] 2016/10/25
Оросын нэг хүүхэлдэй байдаг даа. Улаан өмд, цагаан цамцтай, урт сахалтай, толгой дээрээ ганц гэзэрг үлдээгээд үлдсэнийг нь хусчихсан. Тэд шүү дээ. Тэгээд бас энгэрээрээ дүүрэн тамхи ч юм уу, сум ч юм уу хийчихсэн, каракул малгай өмсөлдөөд л...хаха.
7 | 0 Хариулах
Зочин [182.160.32.133] 2016/10/25
халхын Чахундорж хүүтэйгээ нийлж Эрхүү хавиар байлдсан түүхийг дэлхий мэдэхгүй юмдаа хэхэ. Бас Зүүнгарын Ойрдууд Эрчис Ишим Енистэй мөрний хавиар газар нутгын маргаан их болдог байсан.
10 | 2 Хариулах
Зочин [202.21.106.155] 2017/10/27
Түүхэнд иймэрхүү аар саар зэвсэгт мөргөлдөөн тулгаралтуудыг алийг тэр гэдгийн, тэнэгэр юм бичихийн.
0 | 1 Хариулах
zochin [103.229.177.46] 2016/10/25
kozak geed baihiin.
0 | 0 Хариулах
Зочин [78.53.189.234] 2016/10/25
orosoor kasak, ukrain polshoor kosak gene. Manayhan bolohoor hasguudiig heleed baydag 2 oor zuil.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.17] 2016/10/25
Хасагууд бол Казах, Харин Украйнаас угшилтай үндэстэн болохоор Козакууд.
4 | 1 Хариулах
Зочин [182.85.27.197] 2016/10/25
Нээрээ л биднийг дотроо алалцаж байх хооронд хойгуур гүйцээчихсэн байгаам
5 | 0 Хариулах
Зочин [202.55.180.130] 2016/10/25
Sibiriin gazriin zurag oruulchihgui
0 | 0 Хариулах
Иыры [112.72.11.122] 2016/10/25
Орсууд сибирийг эзлэх гэж дан монгол угсаатнуудыг хядсан юм. Орсын түүхийг сайн судлаарай муусайн нохойн гөлөгнүүүдийг.
15 | 2 Хариулах
Зочин [124.158.78.4] 2016/10/25
Дарвайсан уойрдууд болон Галдан бошигтоос болж оросууд Сибирь Алс Дорнод руу нэвтрэх зам нь нээгдсэн юм шүү дээ. Галдан бошигт оросуудын хатгаасаар Халх руу дайраагүй бол Чингисийн угсааны Чахундорж Байгаль нуур орчимыг оросуудаас чөлөөлж одоогийн Красноярск хүртэлх монголчуудын түүхэн нутагийг буцааж авах байлаа. Оросуудтай байлдаж байсан Халхын ар талаас нь хутга шааж Галдан бошигт 2-р фронтыг нээж энэ бүх ажиллагааг нураасан адагийн шаар юм. Оросуудад өөрсөдөд нь тэнгэр мэт тусласан учраас Галданг баатар болгож өөрсөдтэй нь байлдсан Чахундорж Өндөг Гэгээн мэтийн халхын язгууртануудыг урвагч болгож зохиомол түүх бий болгож хүмүүсийн тархийг угаасан.
30 | 5 Хариулах
Зочин [202.9.40.71] 2016/10/25
tiim ynen. 1640 ond halh oiratiin chuulganaar hariin daisan dairval bie biende tusalna gj geree bdag bolovch. 1646-1648 oni manj mongoliin dain bolj bhad oiratuud manjiin haand tsol hergem ugch halhuudad tuslaaq yum. halhuud hoinoo orostoi urdaa manjtai baildaj bhad hajuu talaas n oirat mongolchuud halhruga dairch hutga shaasan yum. araggyin erhend halhuud manjid dagaar orsondo. Galdan yu gsn gelee. Mini nutgiin gazar shoroonoos burhan guisan ch byy ug. lol tegsen uuru baigali nuur buryat siberia ntre orosd zuer ugtsun l bgamda. ichmeer yum
11 | 4 Хариулах
Зочин [202.179.29.52] 2016/10/25
tegeed naad tuuheesee yu suraw daa, oiraduudiig uzen yadah uu, nope ew negdeliin une tseniig medeh, hunii nohoi ideheer ooriin nohoi id gediin
8 | 2 Хариулах
Зочин [202.21.106.156] 2016/10/25
Муу хөгийн халхууд манжуудад дагаар ороогүй эсвэл дөрвөн ойрадуудад бууж өгсөн бол энэ улс ийм байдалтай байхгүй байх байсан юм
8 | 9 Хариулах
Зочин [202.179.23.20] 2016/10/25
chi muu oird gulug u ? hasag llr u ? halhin gazarder halh hun odo hurtel orshij bga biti martarai ! Bugs uhdag oirdudasal deershuu !
3 | 2 Хариулах
Тэр үнээн, туйлын үнэн. [103.57.94.92] 2016/10/25
Галдан гэгч урвасан нохой. Манжийн хааны боол, Түвдийн далайн ламын зараал, Оросуудын хамжлага нөхөр сэм хуйвалдааны замаар Халхын ар хударгаар довтолж, Халхчуудын Орсоуудти хийж байсан дайныг зогсоож, Халхыг Манжуудын гарт өгсөн. Үүнээс болж Халхын умарт хязгаар Байгал нуур Оросуудын гарт орсон нь маргашгүй үнэн юм. Галдан бол Монголын эсрэг байлдаж хараал хүрч үхсэн хүн. Түүх гэрчилнэ.
11 | 3 Хариулах
Зочин [83.117.122.63] 2016/10/28
ter ued yana gj tuuhiin buruutan gj bgui ongorsnoo bish ireeduig harj amidardag humuunii jam ene tukhai yarihad bidnii tuukh c hetshuu bolovsroogui taldaa
0 | 0 Хариулах
зочин [202.21.106.161] 2017/1/7
Яг энэ хэсэгт далай лам орж ирж байна. Монголыг уруудахад хамгийн их нөлөө үзүүлсэн ард түмэн бол энэ муу төвдүүд далай лам нь гэж би боддог Галдан, Өндөр гэгээн /хоёулаа төвдөд шавилан сууж байсан/ 2-хооронд нь яс хаяж алалцуулсан тэр тусмаа Галдангийн тархийг бол атгасан байсан гэж ойлгож байна. Харамсалтай нь одоо бидний аав ээж за бас аав ээж гайгүй өвөө эмээ нар далай лам гээд үхчихгээд байдаг яахав тэдний буруу биш л дээ манжуудаас эхлээд хятад оросууд бүх түүхийг нь гуйвуулж буруу мэдээллээр тархийг нь угаачихсан байдаг байх би ч гэсэн хэдэн жилийн өмнө буддийн шашныг монголын уугуул шашин Галданг жинхэнэ баатар Өндөр гэгээнийг Халхын Чахундоржийг урвагч гэдэг түүхийг л мэддэг байсан одоо бол олон эх сурвалжаас олон мэдээлэл аваад өөрийнхөө хэмжээнд дэнсэлж үзэхэд ийм л байна.
5 | 0 Хариулах
Зочин [103.9.90.200] 2016/11/12
tegj yriwal ter tvsheethan chahundorj geh nohor chn hamgiin tvrvvnd manjruu gvisen gologshd. bas ah zanabazar bolon galdangiin hoorond yas hayj taltsuulsan nohoi. herew halhuud oiraduudtai ay ewee olchihson bol harinch buriadin nutgiig orost aldahgvi bsin. oiraduud erchis enisei hawiar nutaglaj bsn ba zvg bvrtee hil hyzgaara orgotgoj bsn bolhoor alsda orosuudtai nvvr tulah bsn. herew teged bdl muugar ergelee gehed vsreedl kazakin nutgiig aldanshd.
2 | 1 Хариулах
зочин [202.21.106.161] 2017/1/7
За наадах гаргалгаа чинь ёстой үнэнд ойр юм шиг санагдлаа би энэ түүхийн ном зохиолууд уншихаар зарим нь нээрээ нэг л худлаа, чухал их олон зүйл орхигдуулсан юм шиг санагдаад байдаг
1 | 0 Хариулах
Зочин [112.72.12.75] 2017/10/26
Chahundorj orosuudtai dain hiij baigaagui ee.Gants 2 udaa l halit tulgarsniig duviilguud baih zuilgui.Ogr hamaaralgui 2 yum hutgaad.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.30] 2016/10/25
оросын дэмжигч уншигчид шалтгааныг мэдэхгүй байж Чукчаг Монгол онигоогоор сольсон нь бидний буруу гэж өмөөрч тэнэгтээд..Монголоос болж сибирийн хөгжил гацах учраас онигоог зохион бгуулалттай тарааж бгаа юм Цагаан хаант Оросын казак ангиуд Сибирийг эзэлж явсаар Чукча омгийн зах хязгаарт хүрчээ Бичиг үсэггүй Чукча омог бичиг үсэгтэй Буриад овог шиг амархан эзлэгдээгүй ширүүн эсэргүүцсэн Монголын эртний харваач цэргүүдэд бамбай байдаггүй Чукча омогийн харваачид нурууны хэмжээтэй таарсан том бамбайг нуруундаа үүрдэг Энэ нь Казакын галт зэвсэгийн аюулыг багасгаж өгдөг байжээ Казакын жижиг ангиуд хүйтэн газар энд тэнд нүүдэллэдэг Чукча омгийг дагаар оруулах гэж оролдсоор 1917 онд хүргэсэн 1960 аад онд улаан Оросууд Сибирийн уугуул үндэстэнүүдээс илүү эрх чөлөөтэй Чукча омгийг цусгүй дарах аргаар архи онигоо хоёрыг сонгосон Ингээд Чукча омог дарагдаж Оросчилсон түүхтэй Үгэнд ордоггүй жижиг үндэсний сэтгэл зүйг мохоох цусгүй зэвсэг хэрэглэсэн жишээ Чукча омогийн түүх юм
13 | 1 Хариулах
Зочин [103.212.116.17] 2016/10/25
Би хоосон цээжээ дэлдэж байгаа юм биш шүү. Гэхдээ манай улсын түүх ч бас л мундаг шүү дээ. Ёстой энэ хэдэн нутгийн иргэд шиг л тархай, бутархай, хоорондоо мөнхийн дайн, дажинтай байсан аймгуудыг Чингис хаан яаж тэгж нэгтгэсэн. Мөн тэр цөөхөн цэрэгтэй армиараа дэлхийн талыг эзэлсэн. Түүнд ашиглагдаж байсан цэрэг армийн тактик, стратеги, удирдлагын бодлого, хууль, өөр юу ч байдаг юм. Бүх л зүйл нь үнэхээр төгс. Яаж ч тийм мундаг хүн төрсөн юм. Би боддог юм. Чингис хааны агуу байсан шалтгаан нь өрсөлдөөн гэж байсан байх. Жамуха хэрвээ хаан суусан бол адилхан л Монголчууд түүхэнд тод үлдэх байсан гэж боддог юм. За тэр ч яахав, уул нь хоосон цээжээ дэлдэж, тэнгэр заяатай гэж бардаж, "Чингис ингэж, тэгж хужаа нарыг алж иддэг" байсан гэснээс хэтрэхгүй юм ярьж байхаар нууц товчоогоо болон холбоотой түүхийн номуудыг сайн уншиж байвал илүү дээр болов уу л гэж бодож байна.
28 | 1 Хариулах
100% [202.21.117.190] 2016/10/26
Санал бүрэн нийлж байна. Би ч мөн өөртэй тань адил Жамуха Тэмүүжинг их хурцалсан гэж боддог. Ялгаагүй Жамуха хаан болсон ч бас түүхэнд нэртэй л хаан болох байсан байх. Гэхдээ түүхэнд хэрвээ гэж үг байдаггүй гэсэн.
1 | 0 Хариулах
Би [150.129.140.105] 2016/10/27
Муу тэнэгүүд
0 | 0 Хариулах
Зочин [83.117.122.63] 2016/10/28
herbalif shig yum bolson yum uu
0 | 0 Хариулах
зочин [202.21.106.161] 2017/1/7
Би бас ингэж боддог Чингис хааны ашиглаж байсан тэр цэрэгийн арга ухаан бол бүр Хүннүгийн үеэс л нүүдэлчид ашиглаж байсан тэрнийг бага зэрэг сайжруулсан байх. Эртний улсуудын түүх дээр Хүннү нарын цэрэг 10 зохион байгуулалттай гээд гардаг биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.161] 2017/1/7
Мянга гаран жилийн өмнө нүүдэлчид цэргийн тактик за бараг л статегийн шинжтэй аргуудыг ашиглаж байсан мөн сэтгэлзүйн болон биологын зэвсэг хүртэл ашиглаж байж болохуйц мэдээллүүд байдаг. Жишээ нь хүннүгийн үеийн бөөгийн шашны тухай бичсэн номонд хятадуудын цэрэгтэй байлдахдаа хятад цэргийн ирэх замд элдэв амьтны сэг зэм албаар орхих муутгаж илжрүүлэх гэх мэт арга хэрэглэдэг тухай гардаг
3 | 0 Хариулах