Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

NIVEA брэндийн харилцагчдын дундах гал ассан тэмцээн болж өндөрлөлөө

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 24
Сурталчилгаа

Хүүхэд ахуй цагаас эхлээд одоог хүртэл бидний хэрэглэдэг цэнхэр өнгөтэй, төмөр савтай Nivea crème тосыг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байх. Зуун жилийн түүхт энэхүү тос нь Германы Байрсдорф компанийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн №1 арьс арчилгааны цогц Nivea брэнд гэдгээрээ алдартай. Үсний үзүүрээс эхлээд хөл хүртэлх арьс арчилгааны бүх бүтээгдэхүүнийг агуулсан энэхүү брэндийг албан ёсоор “Нано Интернэйшнл” ХХК 2013 оноос хэрэглэгчид та бүхэндээ Монгол дахь онцгой эрхтэй дистрибъютерийн эрхийг авч хүргэж эхлэсэн юм. 

Дашрамд дурдахад Нано Интернэшнл компани нь Голландын Перфетти Ван Милле, Английн ГлаксоСмитКлайн, Рекитт Бинкайзер, Америкийн Пепсико, Голландын Нутришиа, Японы Као, Германы Байрсдорф зэрэг 25 гаруй дэлхийн шилдэг компаниудын Монгол дахь дистрибъютерээр ажиллаж Чупа Чупс, Ментос, Аквафреш, Сенсодин, Ваниш, Лэйс чипс, Агуша хүүхдийн бүтээгдэхүүн , Голландын Нутрилон брэндийн сүү, Нивеа зэрэг 1000 гаруй ахуй, гоо, хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдэг билээ.  

Өнгөрсөн Баасан гараг буюу 2016/10/21-нд Nivea брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх гол гүүр болох харилцагч нарынхаа дунд “ХАРИЛЦАГЧАА ХАЙРЛАХ АЯН”-ы хүрээнд Гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулсан байна. Зах, бөөний төвийн харилцагч нарыг хамарсан энэхүү тэмцээнд нийт 19 зах, худалдааны төвөөс 9 баг болон хөгжөөн дэмжигчид нийлээд 90 гаруй харилцагч нар хүрэлцэн иржээ. 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

БҮХ ЗҮЙЛ НИВЕА. Тэмцээн 3 үе шаттайгаар үргэлжилсэн бөгөөд тэмцээн дундуур хөнгөн зууш, амттангаар дайлж нэг үдшийг спортлог өнгөрөөлөө. 

Тоглолтууд улам ширүүссээр, шалгарч үлдсэн багуудын хооронд алт, мөнгө, хүрлийн төлөөх гал ассан тоглолтууд үргэлжилсэн юм. Тэмцээний төгсгөлд бүх багууд эн тэнцүү хүчтэй өрсөлдөж:

  • Тэргүүн байранд “Баянзүрх 1” худалдааны төвийн хамт олон
  • Дэд байранд “Баялаг ундраа” худалдааны төвийн хамт олон
  • Гутгаар байранд “Бөмбөгөр” худалдааны төвийн хамт олон тус тус байр эзлэв. 

Шагналт байранд орсон хамт олонд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал болон Тэргүүн байранд цомыг гардуулснаар “Харилцагчаа хайрлах аян”-ы хүрээн дэх гар бөмбөгийн тэмцээн амжилттай дууслаа.

Нийт оролцсон харилцагч, баг тамирчиддаа талархал илэрхийлж байна.
We care & love our customers!
Nivea брэндийн хамт олноос

 

 

Nivea брэндийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнд оролцсон харилцагчид:

  • Хархорин худалдааны төв
  • Барс 2 худалдааны төв
  • Энхжин худалдааны төв
  • Дөрвөх хүчин худалдааны төв
  • Хүчит шонхор худалдааны төв
  • Нарантуул 1 худалдааны төв
  • Нарантуул 2 худалдааны төв
  • Баялаг ундраа худалдааны төв
  • Булаг худалдааны төв
  • Сандей худалдааны төв
  • Бөмбөгөр худалдааны төв
  • Содон худалдааны төв
  • Алтжин худалдааны төв
  • Орхон худалдааны төв
  • Норжин худалдааны төв
  • Жуков худалдааны төв
  • Бүрд худалдааны төв
  • Баянзүрх 1 худалдааны төв
  • Баянзүрх 2 худалдааны төв

Нано Интернэшнл компани дэлхийн шилдэг брэндүүдийн хурдан шуурхай үйлчилгээ , инээмсэглэлийн хамт үйлчлүүлэгч, хэрэглэгч нартаа хүргэхийн төлөө худалдааны салбарт шинэ бүхнийг хүргэж ажилласаар байна.   

www.nanointernational.mn
Facebook page : NIVEA MONGOLIA

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.