Төрийн ордны "Их танхимд"
09:00 цагт Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлын нээлт болно.
Япон Монголын төвд
9:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын JICA олон улсын байгууллагын "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх" төслийн багтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, орон сууц, барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна.
Стандарт, хэмжил зүйн газарт
10:00 цагт Стандарт, Хэмжил Зүйн Газар Дэлхийн Стандартын өдрийг тохиолдуулан "Стандарт итгэлийг төрүүлнэ" уриан дор семинар зохион байгуулна.
ХӨСҮТ-д
10:00 цагт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Соёмбо кино театрт
10:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөрлөг болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс нийслэлийн Засаг даргын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.
Горькийн номын сангийн байранд
11:00 цагт “Горькийн” нэрэмжит номын сангийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд
11:00 цагт Баянхошууныхан эрчим хүчинд холбогдох арга хэмжээний нээлт болно.
Хөшгийн хөндийд дэх шинэ нисэх буудлын ойролцоо
11:40 цагт "Мошеа эко энержи" ХХК -наас барих сэргээгдэх эрчим хүчний 50МВ-ын нарны цахилгаан станц барих ажлын шав тавих ёслолын арга хэмжээ болно.
УДЭТеатрт
12:00 цагт УДЭТеатраас хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
БХИС-д
13:00 цагт БХИС-ийг үндэслэгч жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зарим алба хаагчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнасныг гардуулах үйл ажиллагаа болно.
МУИС-ийн Хичээлийн 2-р байранд
15:00 цагт “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа” сэдэвт төслийн нээлт болно.
Хэвлэлийн Хүрээлэнд
16:00 цагт Сонгуулийн үеэр сэтгүүлчдэд тулгамддаг бэрхшээл, боломж сэдэвт 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн мэдээллийн мониторинг, сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнгийн хэлэлцүүлэг болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!