Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн /I-V ангийн/ “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг “хүчингүй болгосон”, “хэрэглээнээс хассан” тухай мэдээлэл цацагдсан.
Гэвч ийм шийдвэр гараагүй болохыг Боловсролын хүрээлэнгээс албан ёсоор мэдэгдлээ.
Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэр гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!