Нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийг карт ашиглахгүйгээр, гар утсаараа хийх боломжтой үйлчилгээг арваннэгдүгээр сард нэвтрүүлэх гэж байна. Энэ талаар “Улаанбаатар Смарт Карт” компанийн шинэ төслийн багийн ахлагч М.Мөнхболдоос тодрууллаа.
- Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид төлбөрөө гар утсаар хийх боломжтой болох нь. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- Ерөнхийдөө Улаанбаатар хотын нийтийн тээвэрт,
Анх хэрэгжихдээ төлбөрийн хэрэгсэл нь карт хэлбэрээр гарсан байгаа.
- Төлбөр төлөхөд гар утас ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
- Техникийн шаардлагын хувьд зайлшгүй үүрэн холбооны операторын SIM карт байна. SIM карт нь U-Money функцтэй байх шаардлагатай.
Энэ үйлчилгээ хэрэгжиж эхлэхээр иргэд U-Money функцтэй симээр одоо байгаа сим картаа сольж байж нийтийн тээврийн хэрэгсэлд утсаа ашиглах боломжтой болно.
Тэгэхээр SIM нь U-Money функцтэй, гар утас нь NFC-г дэмжиж ажилладаг байх ёстой байх нь.
- Ингэснээр ямар давуу талтай юм бол?
- Бусад орнуудын хувьд энэ нь өдөр тутмын хэрэглээ болчихсон байгаа. Энэ үйлчилгээ манайд бий болсноор хэрэглэгч карт авч явах шаардлагагүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо утсаараа төлбөрөө төлөх боломжтой болно.
- Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
- Энэхүү төсөл хоёр шат дараалалтайгаар хэрэгжинэ.
Төсөл маань бүх нийтийн хэрэглээнд хандсан учраас эхний ээлжинд бүх үүрэн холбооны оператор, банкуудтай хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаа.
Одоогийн байдлаар бүх операторуудад саналаа хүргэчихсэн, тодорхой хэмжээний бэлтгэл, судалгааны ажлууд хийгдээд явж байна.
Ерөнхийдөө төлөвлөж байгаагаар арваннэгдүгээр сард эхний шатны үйлчилгээг нэвтрүүлнэ.
- Гар утсан дээр энгийн болон хөнгөлөлттэй картыг хэрхэн ялгаж өгөх вэ?
- Энэ тал дээр техникийн хувьд боломжтой. Гэхдээ шууд нэвтрүүлж болохгүй учраас байгууллагуудтай зөвшилцөж, тодорхой хэмжээний зөвшөөрлийг авч байж нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Тухайн карт ямар төрлийнх вэ гэдгийг нийтийн тээврийн хэрэгсэлд суурилагдсан төхөөрөмжөөс шууд хянах боломжтой, мөн жолоочийн хяналт давхар явж байгаа.
Харин ашиглагдаж байгаа картын 300,000 гаруй нь хөнгөлөлттэй зорчих төрлийн карт байгаа бол үлдсэн нь энгийн болон хүүхдийн карт байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!