Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сан, хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Иргэний Боловсролын Төв ТББ нь мониторингийн төсөл шалгаруулж, тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгийн зорилго:
Өөрийн орон нутаг, хамт олон/олон нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд мониторингийн арга зүйг ашиглан, төрөөс баталсан бодлого, хууль, хөтөлбөрийн хэрэгжилт, үйлчилгээ, үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг засаж сайжруулах залуучуудын оролцоо, нөлөөллийн чадвар эзэмшихийг дэмжих.
Төслийн чиглэл:
- Үндэсний хэмжээнд батлагдсан залуучуудтай холбоотой бодлого, хууль, хөтөлбөрийн хэрэгжилт
- Орон нутгийн хэмжээнд батлагдсан залуучуудыг дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, орон нутгийн төсөв, төрөөс хийж буй худалдан авалт, хөрөнгө оруулалт зэрэг төсвийн зарцуулалт
- Дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа залуучуудын бүлгийн асуудал (жишээ нь, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй, өрх толгойлж буй эмэгтэйчүүд гэх мэт)
Хамрах хүрээ:
Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн зорилтот аймаг, хотын жагсаалт:
- Улаанбаатар хот
- Дархан-Уул аймаг
- Орхон аймаг
- Баян-Өлгий аймаг
- Ховд аймаг
- Увс аймаг
- Завхан аймаг
- Говь-Алтай аймаг
- Баян-Хонгор аймаг
- Дорнод аймаг
- Дорноговь аймаг
- Өмнө-Говь аймаг
Шалгуур үзүүлэлт:
- Төслийг хэрэгжүүлэх хүмүүс нь 15-34 насны залуучуудын ТББ, бүлэг, нэгдэл байх
- Улстөр, нам, шашнаас ангид, ашгын бус сонирхолгүй байх
- Төслийг бичихдээ холбогдох зааврыг ашиглаж, мэдээллийг бүрэн оруулсан бай
- Төслийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тайлагнах хариуцлага хүлээх чадамжтайгаа баталсан байх
- Төслийг 2016 оны 4-р улиралд буюу 2016 оны 11сарын 30-аас өмнө хэрэгжүүлж дуусах боломжтой байх
- Иргэний Боловсролын Төвийн зохион байгуулсан “Төрийн бодлого, хөтөлбөрт мониторинг хийх залуучуудын чадавхыг дээшлүүлэх нь” семинарт оролцсон залуучуудын байгууллага байвал давуу талтай.
- Хүрэх үр дүнгээ ойлгомжтой, хэмжихүйц, гүйцэтгэх хугацаа нь тодорхой байдлаар тодорхойлсон байх
- Мониторингийн шалгуур үзүүлэлт нь тодорхой олон улсын шалгуур үзүүлэлтэд нийцсэн
Бүрдүүлэх материал:
- Мониторингийн төслийн санал, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн задаргааны хамт
- Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгуужуулсан хуулбар
- Татварын байгууллагын тодорхойлолт (хэрэв ТББ бол)
- Өмнө хэрэгжүүлсэн төсөл, гүйцэтгэсэн ажлын товч тайлан
- Төслийн саналыг 2016 оны 10-р сарын 19-ний дотор Иргэний Боловсролын Төвд шуудангаар болон мэйлээр хүргүүлнэ. Төслийн саналыг хүлээн авч Иргэний Боловсролын Төв, НҮБХАС-ийн Залуучуудын Хөтөлбөрийн баг хэлэлцэн шийдвэрийг гаргана.
Төслийн загварыг эндээс татна уу: http://share.gogo.mn/OtXDB8nJlY15421475856923/Project%20template.pdf
- 6 төсөл шалгаруулах бөгөөд төсөл бүрт 1 500 000 төгрөгийн санхүүжилтыг 2016 оны 4 улирлын эхний сард багтаан олгоно.
Холбоо барих утас: 313619
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!