ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/02-НД НИЙТЛЭГДСЭН
С.Зориг агсны хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛүүд
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Ардчилсан хөдөлгөөний анхдагчийн нэг улс төрч С.Зориг цаг бусаар амиа алдсанаас хойш 18 жил өнгөрчээ. Тэрээр өнөөдрөөс яг 18 жилийн өмнө амиа алдсан ч гэлээ тухайн үед өнөөгийн нийгмийн харсан мэт үгс хэлж байж.
С.Зориг агсны хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛүүдийг хүргэж байна.
-
- Би монгол хүний саруул ухаанд итгэдэг. /гадаадад сурдаг дүү охиндоо бичсэн захидалд/
- Бидний хувь заяа бидний гарт л байна.
- Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
- Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.
- Улс төрч өөрөө асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хvмvvсийг өөртөө татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
- Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.
- Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно.
- Би хамгийн гэдэг үгэнд дургүй. Хамгийн гэж ганц юм хэзээ ч байхгүй.
- Манайхан УИХ-ын гишүүн болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна.
- УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаж нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ.
- Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө.
- Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
