2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
13°
18:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/09/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Гар утсыг хориглосноор сурагчид хичээлийн цагаар зөвхөн хичээлээ л хийнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 21
iKon.MN

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд энэ сарын 16-нд А/43 тоот тушаал гарган багш, сурагчдыг гар утасны хэрэглээг хязгаарласан билээ.

Үүнтэй холбогдуулан БСШУСЯ-наас өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Ийнхүү гар утасны хэрэглээг хязгаарлаж буй нь иргэдээс ирдэг хүсэлтийг үндэслэсэн байна. Тодруулбал, сурагчид утасныхаа тооны машинаар тоогоо бодох, даалгавраа интернетээс харах гэх мэтчилэн суралцах, оюун ухаанаа хөгжилд гар утасны хэрэглээ нь тодорхой хэмжээний саад болдог.

Нөгөө талаар үнэтэй гар утас хүүхэд болон хямд утастай хүүхдүүдийн хооронд тэгш бус байдал, харилцааны зөрчлүүд гарч байгаа аж. Мөн хүүхдүүд гэмт хэрэг, хүчирхийллийн хохирогч болох зэрэг тохиолдол гарч байгаа учраас сургуулийн орчинд гар утасны зохистой хэрэглээг бий болгохыг хүссэн хүсэлт тус яаманд их ирж байгааг харгалзан дээрх тушаалыг гаргасан байна.

Энэхүү тушаал энэ сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэрэгжилтийг сургуулийн удирдлага, багш ажилчид хянах аж. 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн багш, сурагчдад хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглосон тушаал нь нэгдүгээрт, бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр онцгой ач холбогдолтой. Мөн сургалтын чанарт эерэг нөлөөлнө гэж үзэж байна. Хичээлийн цагийг зөвхөн хичээлдээ зарцуулах ёстой.

Гэтэл сүүлийн үед сурагчид гар утсыг түгээмэл хэрэглэдэг болсноор хичээлийн дундуур утас нь дуугарч, бусдынхаа анхаарлыг сарниулах, хичээлийн цагаар утсаараа цахим орчинд нэвтэрч байна.

Харин хичээлийн цагаар гар утсыг хязгаарласнаар хичээлийн цагийг зөвхөн сурч боловсрохдоо зарцуулах болно. Цаашид сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгаануудыг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулахын төлөө ажиллана” гэлээ.

x