ДДэшТВ-ийн хамт олон өнөөдөр “НАМРЫН УРАМШУУЛАЛ”-ын бэлэгний эзэд болсон азтай хэрэглэгчдийнхээ төлөөллийг хүлээн авч БЭЛЭГНҮҮД-ийг нь гардуулан өглөө.
Урамшуулалын супер бэлэг болох ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨР-ийн эзнээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын оршин суугч Ч.Эрдэнэчимэг хэмээх бүсгүй тодорсон бөгөөд түүний хүү ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн 3-р курсын оюутан Э.Энх-Эрдэнэ ирж бэлгээ гардан авлаа.
Урамшууллын тухай
ДДэшТВ бүх хэрэглэгчдийнхээ дунд Оюутны сургалтын төлбөр, Samsung 40 инчийн смарт телевиз, хамгийн сүүлийн үеийн Samsung Galaxy S7 edge, Samsung Galaxy j7, Samsung Galaxy j1 ухаалаг утаснууд, ДДэшТВ-ийн шинэ хэрэглэгчийн багц төхөөрөмж болон үйлчилгээний бүтэн жилийн эрхүүд зэрэг нийт 204 бэлэгтэй намрын урамшууллаа 08.12-09.11, 9.12-10.09 ний хооронд гэсэн 2 шаттай зарласан бөгөөд Эхний шатны 102 бэлэгний эзэд 2016.09.12нд МҮОНТВ-ийн 1-р суваг болон DDishLIVE 900 суваг мөн Facebook хуудсаар шууд дамжуулсан нэвтрүүлэгээр тодорсон байна.
Урамшуулалд хэрхэн оролцох вэ?
Урамшууллын хугацаанд үйлчилгээний багцаа сунгасан хэрэглэгч бүрт сунгалт хийсэн сараас хамаарч 1-48 код, харин шинэ хэрэглэгч болсон хэрэглэгчид 20 код очих болно.
Багц |
1-12 сарын сунгалтанд дагалдах код |
---|---|
Үлэмж багц |
4-48 код |
Илүү багц |
2-24 код |
Энгийн багц |
1-12 код |
Шинэ хэрэглэгч |
20 код |
Урамшууллын кодоо хэрхэн шалгах вэ?
Урамшуулалд оролцох өөрийн кодыг шалгахыг хүсвэл гар утаснаасаа 139898 дугаарт К зай аваад ДДэш смарт картныхаа бүх дугаарыг бичиж илгээнэ.
Урамшууллын 2 дахь шатны эздийг хэзээ, хэрхэн тодруулах вэ?
Урамшууллын бэлэгний эздийг хамгийн шудрага аргачлал болох бөмбөлөгний машиныг ашиглан тодруулна. 2 дахь шатны эздийг 2016.10.10ны өдөр 19:30 минутаас МҮОНТВ болон DDishlive 900 сувгуудаар шууд нэвтрүүлэгээр тодруулна.