Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байрлах Нефтийн гарам нь эвдрэл ихтэй байгаагаас замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс есдүгээр сарын 16-ны 22:00 цагаас эхлэн Толгойтод байрлах Нефтийн гармыг түр хугацаанд хааж засварын ажил хийхээр болжээ.
Тус хэсгийн хоёр зэрэгцээ төмөр замын гармын эвдрэлийг засах бөгөөд 9 дүгээр сарын 17-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иймээс жолооч, зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо чөлөөтэй замыг сонгож оролцоно уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!