Олон жил муслим улс орнуудад дипломат ажил хийсэн Саудын Араб дахь Британий элчин сайд Саймон Коллинз Исламын шашинд орж байгаагаа мэдэгджээ.
Сирийн муслим эхнэртэй Коллинз одоо Мекка хотод Хаж мөргөл хийж байгаа ба мөн ийм мөргөл хийсэн анхны Британи дипломатч болж байна.
Сирид Британий төлөөлөгчөөр ажиллаж байсан Коллинз иргэний дайн гарсны дараа тус улсаас дүрвэж 2015 онд Саудын Арабт элчин сайдаар томилогджээ.
Үүнээс өмнө тэр Катар, Бахрейн, Тунис, Йордан, Энэтхэг, Дубайд ажиллаж байсан ба нийтдээ 30 жилийг Исламын нийгэмд өнгөрөөсөн юм байна.
Коллинзд олон хүн баяр хүргэж байгаагийн дотор Саудын Арабын хааны гэр бүлийн хоёр хүн байгаа гэнэ.
Түүхээс харвал Коллинз нь Исламын шашинд орсон анхны Британи дипломатч биш аж. 1950-аад оны үед, дипломатч, зохиолч Чарльз ле Гэй Ийтон Исламын шашинд орж байжээ.
Мөн 19 дүгээр зууны Британий дипломатч, Оттоманы эзэнт гүрэнд элчингээр сууж байсан Абдулла Уилльям Куилльям энэ шашинд орж, тэр үед Суданд явуулж байсан Британий түрэмгийллийг шүүмжилж байсан гэнэ.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!