Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Албан тушаалтнуудтай холбогдох авлигын хэргийн талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Bluesky зочид буудалд

09:00 цагт “Элэгний С вирүсийн эмчилгээний Олон улсын болон Монгол улс дахь өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын хурал, семинарыг зохион байгуулагдана.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Ч.Дэлгэрмаа 2013 оны нэгдүгээр сард Үндэсний Аюулгүй Зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд /Шадар сайдын өрөөнд/

10:00 цагт Байнгын ажиллагаатай зөвлөл хуралдаж газар хөдлөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ. Тус зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд ахалдаг бөгөөд зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнтэй анхны хуралдаан болох гэж байна.

Туушин зочид буудалд

12:00 цагт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн Талархлын үдийн хүлээн авалт болно. Жич: Эмийн үнийн хямдралтай холбоотой албан ёсны мэдээллийг өгнө.

МҮХАҮТ-д

12:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци хамтран ажиллахаар санамж бичиг байгуулна.

Улаанбаатар зочид буудалд

13:00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль Монгол Улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх батламж хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно.