Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, маргааш 14:00 цагаас товлогдоод байсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Гүйцэтгэх зөвлөлөөс ҮЗХ-ны хуралдааныг удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Орон нутгийн сонгуулийн дараа дахин ГЗ хуралдаж ҮЗХ-ны хурлын товыг тогтоох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!