Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Авлигатай Тэмцэх Газраас баривчилж шалгаж байна гэсэн мэдээлэл гараад байсан. Харин АТГ-аас Н.Мөнхбатыг барьж хориогүй, сэжигтнээр тооцон шалгаж байгааг мэдэгдлээ.
Н.Мөнхбатыг 2014 оноос эхлэн АТГ-аас шалгаж байгаа аж. Тухайн үед буюу 2014 оны тавдугаар сард “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авсан талаар мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Н.Мөнхбатыг шалгаж эхэлжээ.
Мөн сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулаад байгаа билээ. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!