2016 оны есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө сарны хиртэлт болно гэж Одон Орон, Геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Дэлхий дээр Нарны гэрэл тусахад эсрэг талд нь дэлхийн бүтэн (Umbra) болон хагас (Penumbra) сүүдэр үүсдэг. Сар дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ.
Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог бөгөөд зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.
Саросын 147-р цувралын сарны хиртэлүүд |
|||
---|---|---|---|
Хиртэлтийн төрөл |
Тэмдэглэгээ |
Тоо |
Хувиар |
Нийт хиртэлт |
- |
70 |
100.0% |
Хагас сүүдрийн хиртэлт |
N |
16 |
22.9% |
Хагас хэртэлт |
P |
42 |
60.0% |
Бүтэн хиртэлт |
T |
12 |
17.1% |
Эх сурвалж: Одон Орон, Геофизикийн хүрээлэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!