Turkish Airlines компанийн хамт олон “Хүүхэд гэр бүл, хөгжлийн Өнөр бүл төв” болон “Нийслэлийн хүүхдийн төв”-ийн хүүхдүүдэд мах бэлэглэж, гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.
Исламын шашинтнуудын тэмдэглэдэг “Өргөлийн баяр” энэ өдрүүдэд тохиож байна. Египет, Саудын Араб, Иран, Турк, Энэтхэг, Пакистан, Малайз, Индонези гээд дэлхийн олон орнууд энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг ажээ.
Сүсэгтнүүд энэ баярыг дэлхийн хаана ч байсан тэмдэглэдэг. Тэр ч утгаараа тэд байгаа газартаа буян үйлдэж, үхэр, хонь гарган махыг нь бусадтай хуваалцдаг аж.
Компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Али Өздемир “Исламын шашины уламжлалт Өргөлийн баярын үеэр бусдад буян үйлдэж, сайн сайхныг хуваалцах ёстой байдаг. Turkish Airlines компани жил бүр энэ баярыг тохиолдуулан дэлхийн олон оронд тэмдэглэдэг энэ баяраа энэ жил Монгол Улсад анх удаа тэмдэглэж байна” гэдгийг онцлов.
Тус компанийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн олон оронд энэхүү баярыг тохиолдуулан бусдад мах, бэлэг тараадаг уламжлалтай аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!