Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын цөмийн зэвсэг тоглоом биш болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Урьд нь дэлхий нийтээр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг басамжлангуй ажиглаж, өлсгөлөн, ганцаардмал энэ улсын чадавхийг төдийлөн үнэлдэггүй байв.

Харин өнгөрсөн Баасан гарагт болсон тавд дахь удаагийн, хамгийн том цөмийн зэвсгийн туршилт дэлхийн улс орнуудыг цочроожээ.

“Хойд Солонгосыг ажиглагч нарын дууны өнгө өөрчлөгдлөө. Тэднийг хоёрдугаар түвшний цөмийн зэвсэгтэй орон гэж үзэн тоохгүй, даажигнаж суух аргагүй болж байна” гэж АНУ-ын Олон Улсын Стратеги Судлалын төвийн Пуужингаас Хамгаалах төслийн захирал Томас Карако ярьжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Хойд Солонгосын дэглэмийн пуужингийн технологи хэд хэдэн чиглэлд амжилттай хөгжиж, АНУ болон бүс нутаг дахь холбоотнууд ямар нэг хариу арга хэмжээ авах шаардлагатай болж байна” гэсэн байна.

Өнөөдрийг хүртэл Хойд Солонгос 15 удаагийн пуужингийн туршилт хийж нийтдээ төрөл бүрийн 30 пуужин харваад байгаа юм.

Тэдний пуужингийн чадавхийг харуулсан Reuters-ийн графикаас харвал дунд болон ойрын тусгалын пуужинг амжилттай туршиж, бэлэн байдалд оруулаад байна. Харин холын тусгалын пуужинг зохион бүтээх явц ид өрнөж байгаа юм.

Сонирхуулахад Хойд Солонгосын сүүлд туршсан Тэподонг-1 пуужингийн хүрэх зай нь Монгол улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг хамарч байгаа нь санаа зовох асуудал болж байна.

 

 

Эх сурвалж: Business Insider, Reuters