Чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдаж харамсалтайгаар ялагдсан Г.Мандахнарангийн өрсөлдөгч Узбекийн Ихтиёр Наврузов өмнөх шатандаа Пуэрто Рикогийн бөх Фрэнклин Гомезийг ялсан юм.
Тэгвэл Ихтиёр Наврузов-Фрэнклин Гомез нарын барилдааны шүүлтийг сэжигтэй гэж үзэн, гурван шүүгчийн шүүх эрхийг түдгэлзүүлж шалгаж эхэлснээ Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо мэдээлжээ.
Гүржийн Темо Казарашвилли, Өмнөд Солонгосын Чун Тон Кун, Оросын Сергей Новаковский нарын шүүх эрхийг түдгэлзүүлж шалгаж эхэлсэн байна.
Мэдэгдэлд эдгээр шүүгчдийн шүүлт тойрсон асуудлуудыг Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны дэргэдэх ёсзүйн зөвлөл шалгаад дүгнэлтийг эргэн танилцуулна гэжээ.
Эх сурвалж: UnitedWorldWrestling.org