АН-ын Онцгой Комиссоос мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой Комиссийг байгуулжээ. Тус комиссоос УИХ-ын болон орон нутгийн аймгийн иргэдийн хурлын сонгуулийг хууль бус болсон талаар шүүхийн шийдвэр гарсан байдлыг танилцууллаа. Ингэхдээ сонгуулийн үеэр гарсан "60 тэрбум"-ын талаарх маргааныг онцолсон юм.
"2016 оны сонгуулийн үеэр МАН-ын дарга, Нийслэлийн МАНамын дарга, Нийслэлийн МАНамын даргын зөвлөх гурвын ярилцсан бичлэг олон нийтэд цацагдсан. Энэ асуудал ил гарсан даруй АН-аас Улсын Ерөнхий Прокурор, Авилгатай Тэмцэх Газарт хандаж гомдол гаргасан бөгөөд үүний дагуу 2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Хяналтын Прокурорын газар шийдвэр гаргаж уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү татгалзсан шийдвэрт АН-ын зүгээс дахин гомдол гаргаж байгаа"-г Хяналтын Ерөнхий Хорооны Нарийн Бичгийн дарга Д.Батхуяг хэллээ.
Мөн 2016 оны УИХ-ын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль будлиантай болсон талаар гомдлууд гарсаар байгаа бөгөөд Дээд, Хяналтын шатны шүүхээс энэ тухай шийдвэрүүд гарсан байна.
Тухайлбал,
СЕХ-ны удирдлагуудтай холбоотой эдгээр гомдлыг нэгтгэх ажиллагаа үргэлжлээд явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтан Тагнуулын Ерөнхий Газар болон Авилгатай Тэмцэх Газар хандах болно гэж АН-ын Хяналтын Ерөнхий Хорооны Нарийн Бичгийн дарга Д.Батхуяг мэдэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!