Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шилжилт хөдөлгөөнийг маргааш ЗОГСООНО

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болно. Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.

Иймээс шилжилт хөдөлгөөнийг маргааш буюу наймдугаар сарын 19-нд зогсооно. 

Шилжилт хөдөлгөөний бүртгэлийг бүртгэхэд:

  • Иргэний үнэмлэх  /16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/
  • Үнэ -2,500 /1,500 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1,000 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна.
  • Өөрийн оршин сууж байсан сум, хорооноос ИУБ-22 маягтын «Б» талыг хасалт хийлгэн шинээр оршин суух сум, хороондоо бүртгүүлнэ.
  • Харин түр оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж байх үүрэгтэй.